“DevSummit 2022: Хөгжүүлэгчдээс Хөгжүүлэгчдэд” арга хэмжээн оролцсон тэмдэглэл

zagdsuren.b
Unimedia Solutions
Published in
4 min readMar 22, 2022
DevSummit 2022

Энэхүү арга хэмжээнд оролцохоор шийдсэнээсээ хойш ямар үйл явдал болохыг хирэндээ бэлтгэлтэй байх гэж хөтөлбөрийг нь судалсан маань яг оролцох явцад маш хэрэгтэй байсныг хэлэх хэрэгтэй гэж бодлоо.

https://devsummit.mn/ дээрх мэдээллээс Tech Talks, Women Techmakers, AMA (Ask Me Anything), Workshops хөтөлбөрүүд нь давхцаж явах нь харагдаж байсан тул аль аль хөтөлбөрт оролцохоо эхлээд шийдсэн байлаа.

2022/3/19-нд өглөө 8 цагаас Corporate Hotel-ийн Convention Centre дээр арга хэмжээнд оролцогчид маань цуглаж эхэлсэн бөгөөд маш олон хөгжүүлэгчид өглөө цагтаа цуглаж байгаа нь энэхүү арга хэмжээ нь ямар их хүлээлттэй байгааг илэрхийлж байлаа.

Амарбаяр

15 минут орчим хоцрон нээлт эхэлсэн бөгөөд нээлтийн үгийг Амарбаяр эхлүүлэн ар араас нь олон сонирхолтой ярилцлагууд болсон юм.

Нээлт дээр танилцуулснаар 800 илүү оролцогчид, 60 гаран илтгэгч, 42 сэдэв гэх мэт өргөн хүрээгээр болох талаар танилцуулга явагдлаа.

2 давхарт Women Techmakers, 3 давхарт Tech Talks, бусад нээлттэй талбайд AMA, Workshops гэх мэт зүйлс зэрэг явагдаж байсан тул бүгдийг үзэх хүсэлтэй хүмүүс сонголтоо хийх даалгавартай байсан нь хүндхэн туссан санагдсан.

Tech Talks-аар Frontend, AI/ML/DS, Blockchain, Testing, Infrastructure, Backend, Security / Privacy / Compliance , Gaming / AR / VR, Architecture гэсэн бүлэг сэдвүүдээр илтгэл явагдсан бөгөөд илтгэлийн дараа нээлттэй талбайд AMA явагдсан нь зөвхөн сонсоод өнгөрөх биш өөрийн санал бодлоо илтгэгчидтэй солилцох ховор боломжийг олгож байсан нь хүмүүст өргөн боломжийг олгосон шийдэл болж чадсан санагдсан.

※ Coffee, beer, ус болон өдрийн хоол гэх мэт зүйлс цаанаасаа хангагдсан боловч өдрийн хоол нь хүмүүст таалагдаагүй санагдсан 😅

Доорх арга хэмжээнүүдэд оролцож үзлээ.

  • Project Management (Otgonjargal)
  • Computer Vision in Mongolia: Now and Future (Suvdaa)
  • Recommendation System (Tungalag)
  • What is Music and AI? How AI/ML composes music? (Khongorzul)
  • API Modernization (Bayasgalan)
  • Ensuring Security for digital transformation (Erdenezaya)
  • Panel: Career & Job (Deglee, Bolortuya, Misheel, Anu-Ujin)
  • Web app & Browser extension integration test (Bilguun)
  • AMA (Blockchain, Testing)
  • Woman leadership in IT (Enkhtuya, Munkhtsetseg, Nomin)
  • MCS Software House (Enerel)
  • Panel: Global Fundraising (Enkhjargal, Naran)
  • TomYo.io — is a drag-and-drop app builder for educational content creators (Erkhembayar)
  • Stream processing data in real-time using Apache Kafka and Apache Samza (Matus)
  • Panel Discussion by Unread (Munkhjargal, Tulga, Munkhdalai, Erdentuya)

Дээрх илтгэл болон panel-аас Project Management дээр яригдсан мотивацийн хүчин зүйлс, Recommendation System дээрх шийдэл, Global Fundraising дээр яригдсан агуулга, TomYo.io drag-and-drop, Panel Discussion by Unread хэсгүүд дээр яригдсан зүйлс нь хамгийн сэтгэлд таалагдсан ярилцлагууд байлаа.

※ Зарим арга хэмжээ нь хугацаанаасаа хоцорч, зарим нь хугацаанаасаа түрүүлэн эхэлж байсан тул төлөвлөн очсон сэдвүүдээ бүрэн сонсож чадахгүй тохиолдлууд нэлээдгүй байлаа.

UMS Bilguun

Манай Unimedia Solutions-аас Билигүн.Б (Програмч аав) маань тестийн талаарх илтгэл тавьсан нь сонсогчдод их ойлгомжтойгоор хүрсэн санагдсан.

Билигүн.Б (Програмч аав) авсан зураг дотор олигтой фокустай зураг байсангүй.

Хүмүүстэй уулзаад явж байхад маш олон газрын HR ууд явж байсан бөгөөд энэхүү үйл ажиллагаанд Sponsor хийсэн бүхэл газрууд Recruitment явуулж байсан.

Booth

Нээлттэй талбайд болсон Booth дээр үдээс өмнө сонирхолтой ярилцлагууд болж (сонсъё гэж бодож байгаад заримаас нь хоцорсон), үдээс хойш нь залуус өөрсдийн чадвараа үзүүлсэн халуухан булан байлаа.

fuck up session

Энэ дундаас fuck up session дээр болсон яриа их сонирхолтой байсан бөгөөд сургамж нь бүгдийг шийдсэн цогц юм бүтээхээсээ ажилладаг зүйл бүтээх хэрэгтэй гэсэн зүйлсийг ярилцсан юм.

Last Panel

Panel-уудын ярилцлага сонирхолтой байсан бөгөөд, туршлагатай, хүчтэй panelist-уудтай ярилцлага явуулсан нь ярилцлагын агуулгыг маш чанартай гаргаж чадаж байсан гэж өөрийн зүгээс дүгнэсэн.

Ингээд орой 19 цаг гэхэд хаалтын үйл ажиллагаагаа явуулан урт юм шиг мөртлөө богинохон нэг өдөр дуусан юм.

Ирэх жилийн наадам биш ээ DevSummit хол байна даа хол байна.

Эх сурвалжууд

--

--