Test plan

Ankhbayar Gansukh
Unimedia Solutions
Published in
2 min readJan 9, 2023

Тестийн төлөвлөгөө (Test plan) гэж юу вэ?

Тестийн төлөвлөгөө нь тестийн зорилго, цар хүрээ (юу юуг тестлэх), арга барил (яаж тестлэх, юу ашиглах), анхаарах зүйлс зэрэг чиглэл өгсөн, чухал поинтуудыг дурдсан документ юм.

Оролцогч талууд уншаад төслийн тестийн талаар нэгдсэн ойлголт авч, төлөвлөсний дагуу тестийг хийснээр шаардлага хангаж байгаа эсэхийг тодорхойлоход ашигладаг.

Гүйцэтгэгч тал тестийн төлөвлөгөөг үндэслэн тесткэйс боловсруулж тестийг гүйцэтгэнэ.

Ихэвчлэн шинэ систем хөгжүүлэхэд тестийн төлөвлөгөө бичдэг, заримдаа ажиллаж байгаа систем дээр шинэ функц нэмэх, эсвэл хувилбар ахиулах зэрэг том хэмжээний өөрчлөлтүүд дээр мөн тестийн төлөвлөгөөг бичнэ.

Чанартай тестийн төлөвлөгөө нь эрсдэлтэй газруудыг тодорхойлох, тестийн дарааллыг тодорхойлох, нөөцийг үр ашигтай хуваарилахад тусалдаг.

Тестийн төлөвлөгөө-г хэрхэн бичих вэ?

Тестийн төлөвлөгөө бичихдээ та зорилтот хэрэглэгчдээ тодорхойлж, тэдний хэрэгцээг хангаж байгаа эсэхийг шалгах хэрэгтэй. Энэ нь тестийн төлөвлөгөөний чанарыг сайжруулах болно. Оролцогч талууд нь захиалагч, төслийн менежер зэрэг инженерийн мэдлэггүй хүмүүс бас байх тул аль болох энгийн хэллэгээр бичвэл тохиромжтой.

Тэстлэх функцуудаа тодорхойлно.

Ямар модулийн ямар функцуудыг тестлэхийг жагсаана. Зарим тохиолдолд тестлэхгүй функцуудийг бас жагсаадаг, энэ нь цар хүрээг илүү тодорхой болгож ойлголтын зөрүүг багасгадаг.

Тестлэх тест төрлүүдийг тодорхойлно.

Доорх тестийн аль алийг нь хийхийг жагсаана.

  • Unit test
  • Integration test
  • System test
  • Security test
  • Performance test
  • Operation test
  • etc..

Тестлэх төрөл болгоныг хэрхэн тестлэхийг дэлгэрэнгүй бичнэ.

Хийгдэх тестийн төрөл бүрт зориулан доорх зүйлсийг тодорхойлно.

  • Зорилго
  • Тестийн орчин (локал, стэйж орчин, ямар үзүүлэлттэй сервер эсвэл төхөөрөмж, ямар өгөгдөлтэй байх гэх мэт)
  • Тесткэйс документ яаж хөтлөх (ямар формат ашиглах, ямар хэл дээр бичих зэрэг)
  • Тесткэйсээ яаж үүсгэх, юуг анхаарах (шаардлагын документ ашиглах, хуучин системтэй харьцуулах зэрэг)
  • Тест яаж хийх (гараар тестлэх, тест код бичиж автоматжуулах, ямар түүл ашиглах зэрэг)
  • Гэх мэт…

Олсон алдааг хэрхэн хөтлөхийг тодорхойлно. (Bug management)

Тест хийх үед гарсан алдааг хэрхэн хөтлөн явахыг тодорхойлно. Уг алдааны мэдээллийг тест дуусах үед тестийн тайлан дээр ашигладаг тул түүнд хэрхэн ашиглахаа бодолцон тодорхойлдог.

  • Алдааг хаана бүртгэх вэ (github дээр ишшү бүртгэх эсвэл эксэл дээр хөтлөх гэх мэт)
  • Алдааны төрөл (кодын алдаа, шаардлага буруу тодорхойлсон, тесткэйсийн алдаа гэх мэт)
  • Алдааны зэрэглэл (priority)
  • Алдааг бүртгэх загвар
  • Гэх мэт…

--

--