Unread-ийн шинэ брэнд эвент: Launchpad

Zack Batsaikhan
1 min readMay 22, 2019

--

“Хөөрөх цэг” болсон Launchpad брэнд эвентээ бид 9-р сарын 22-нд Unread-ийн дөрвөн жилийн ойгоор “хөөргөхөөр” шийдсэн бөгөөд Unread Media болон бусад компаниуд зах зээлд цахиур хагалах шинэ бүтээгдэхүүн/үйлчилгээнүүд, шинэчлэлт өөрчлөлтүүдээ танилцуулах болно.

LAUNCHPAD яагаад бидэнд хэрэгтэй вэ?

Зах зээлд шинэ, содон, онцлууштай бүтээгдэхүүн/үйлчилгээ байнга л нэмэгдэж байдаг. Түүний ард нөр их хөдөлмөрлөсөн багууд, компаниуд өндөр найдлага тавин хүлээдэг. Гэвч зөвхөн сайн бүтээгдэхүүн/үйлчилгээ гаргана гэдэг хангалттай биш ажээ.

Түүнийг зорилтот хэрэглэгчдэдээ төдийгүй мэдээллийн хэрэгслүүд, сошиал нөлөөлөгчдөд мэдүүлэх, таниулах ёстой. Ямар асуудлыг яаж шийдэж буйг нь тайлбарлах хэрэгтэй. Санаагаа бүрэн ойлгуулах учиртай. Хүрэх ёстой хүндээ хүрээгүй, дуулдаагүй гайхалтай сайн бүтээгдэхүүн/үйлчилгээ олон байдаг нь харамсалтай…

Чухам шинэ бүтээгдэхүүн/үйлчилгээний “хөшгийг нээх” тусгай платформ, индэр бидэнд байсангүй. Гэхдээ Launchpad-ийг санаачлах хүртэл.

Launchpad сэтгэл хөдөлгөм нээлт, танилцуулгууд болох индэр, шинэ бүтээгдэхүүн, шинэчлэлт сайжруулалтуудыг хэрэглэгчдэд хүргэх гүүр болох юм.

Бүтээгдэхүүний танилцуулга шинэ шатанд гарах цаг айсуй.

Дэлгэрэнгүй: https://www.facebook.com/events/327730087908879/

Unlisted

--

--