Unread-ийн шинэ логог танилцуулах нь

Ganzorig Dolingor
1 min readMay 21, 2019

--

Өөрчлөлт шинэчлэл гэдэг зайлшгүй. 2019 он бол бидний үсрэнгүй хөгжил, хурдтай тэлэлтийн жил. Чухам үүнийг бид шинэ логогоороо илэрхийлэхийг хүсэв.

Unread Media бол оригинал, эерэг контентоор дамжуулан дараагийн үеийнхнийг сэтгэлгээний хувьсгалд уриалан дуудах зорилготой хосолмол медиа стартап юм. Контент гэдэгт бид өгүүлэмж, арга хэмжээ, коммюнитиг багтаадаг бөгөөд оновчтой агуулга, урамтай хэлбэрээр хэрэглэгчдийг гүнзгий суралцахад, далайцтай сэтгэхэд, илүүг бүтээхэд замчлах нь бидний чин эрмэлзэл.

Үйлдэлд хөтлөх санаанууд. Урам өгөх түүхүүд. Гэрэл тусгах цэгүүд. Гэгээ цацраах дүрүүд. Нарийвчлан харуулах өнцөг. Бүрэн зураглах сэдэв. Таниулах ёстой туршлага. Түгээх учиртай мэдээлэл. Дэвшилтэт сэтгэлгээний охь. Бадрангуй бодлын оч.

Энэ бүхнийг Unread Media танд хүргэнэ…

--

--