“Бүтээлийн концепц хэрхэн боловсруулах” цахим сургалт эхэллээ!

DrTsegmid
Vanjil Art Institute
3 min readFeb 23, 2021

2021.02.11–04.11

Ванжил Арт Инстиутын ээлжит цахим сургалт эхлээд удаагүй байна. Та бүхэн 4-р сарын 1-нийг хүртэл элсэж болох бөгөөд хичээлийн агуулгын 80 хувь нь урьдчилан бэлдсэн видео лекц, семинарууд юм. Сургалтын 20 хувь буюу 4 удаагийн чиглүүлэх зөвлөгөөг Лайвын хэлбэрээр хийнэ. Тус сургалт нь Монголчуудын түгээмэл хэрэглэдэг олон нийтийн сүлжээ болох Фейсбук дээр суурилсан юм. Бид цар тахал эхэлснээс хойш хугацаанд үндсэн сургалтуудаа цахим хэлбэрт хөрвүүлэх ажлыг үе шаттай хийж гүйцэтгэсээр ирсэн бөгөөд цаашид зөвхөн дотооддоо амьдарч байгаа суралцагчдаас гадна гадаадад амьдарч байгаа Монголчууддаа хүрэх зорилго тавьж байгаа.

Лекцийн үеэр. Зургийг А.Дөлгөөн, 2019, Ванжил Арт Институт.

Сургалтын товч агуулга: Тус сургалтын хүрээнд та “бүтээлийн концепц”-ийн академик тодорхойлолт, концепцийг боловсруулах үйл явцын 10 үе шатууд, “концепцтой бүтээл” бий болгох үндсэн нөхцлүүд, уран бүтээлчээс шаардах чадваруудын тухай цогц мэдлэгийг тусгайлан бэлтгэсэн сургалтын материалууд дээр тулгуурлан хийсэн мэргэжлийн багшийн лекцүүд, семинарууд, чиглүүлэх зөвлөгөө зэргийг бүрэн судалснаар олж авна. Тус сургалтын агуулгыг Монгол улсад Ванжил Арт Институт анхлан бүтээж, боловсруулсан бөгөөд, насанд хүрэгчдэд зориулсан албан бус сургалтын хэлбэрээр 5 жилийн турш зохион байгуулж ирсэн.

Сургагч багш нар: Уран бүтээлч, Куратор, Ванжил Арт Институтын захирал Др.Ц.Цэндпүрэв; Урлаг судлаач, Ванжил Арт Институтын Туслах Куратор П.Мягмарцэрэн. Багш нарын тухай дэлгэрэнгүй мэдээллийг эндээс авна уу.

Сургалтын идэвхтэй хугацаа: 2021.02.11–04.11.

Сургалтын академик бүтэц: 4 лекц, 4 семинар, 4 мэргэжлийн чиглүүлэх зөвлөгөө зэрэг агуулгатай 12 хичээлээс бүрдэнэ.

Зорилтот бүлэг: Дүрслэх урлагийн бүх төрлүүд, дизайн, гэрэл зургийн чиглэлээр дагнан болон хавсран ажилладаг уран бүтээлчид, гэрэл зурагчид, оюутнууд болон сонирхогчид. Насны хязгаар байхгүй.

Сургалтын бүртгэл, төлбөр: Цахим сургалтын төлбөр: 125.000 төг (Ebarimt өгнө) Та төлбөр төлөхдөө бүтэн нэр эсвэл байгууллагын нэр, утасны дугаараа бичнэ үү. Төлбөрыг хүлээн авсны дараа таныг цахим сургалтын Фейсбукийн группт нэмнэ.

Сургалтын хөтөлбөр:

Хичээл №1
Лекц #1: “Бүтээлийн концепцийн тухай үндсэн ойлголт”. (30 минут)

Хичээл №2
Семинар #1 Жишээ авсан бүтээлүүд: Балдуугийн Шаравын “Монголын нэг өдөр” (1911–12), Цагааны Сүхээгийн “Тэрлэг” (2014). (20 минут)

Хичээл №3
Чиглүүлэх зөвлөгөө лайв #1 Лекц болон семинарын агуулгыг бататгах зорилготой нээлттэй мэргэжлийн зөвлөгөө. (20 минут)

Хичээл №4
Лекц #2: “Бүтээлийн концепцийг боловсруулах үе шатууд 1–5”. (30 минут)

Хичээл №5
Cеминар # 2 Жишээ авсан бүтээлүүд: Дияане Арбусийн “Нэргүй“ (1969–71), Борын Инжинаашийн “Монголын орчин үеийн өсвөр үе” (2016). (20 минут)

Хичээл №6
Чиглүүлэх зөвлөгөө лайв # 2 Лекц болон семинарын агуулгыг бататгах зорилготой нээлттэй мэргэжлийн зөвлөгөө. (20 минут)

Хичээл №7
Лекц #3: “Бүтээлийн концепцийг боловсруулах үе шатууд 5–10”. (30 минут)

Хичээл №8
Семинар #3 Жишээ авсан бүтээлүүд: Трейси Эминий “Заримдаа Би Үзэсгэлэнтэй Санагддаг” (2000), Цэгмидийн Цэндпүрэвийн “Аав, ээжийг явсны дараа” (2011). (20 минут)

Хичээл №9
Чиглүүлэх зөвлөгөө лайв # 3 Лекц болон семинарын агуулгыг бататгах зорилготой нээлттэй мэргэжлийн зөвлөгөө (20 минут)

Хичээл №10
Лекц #4 “Концепцтой бүтээл, концепцгүй бүтээл?” (53 мин) (Ванжил Арт Институтын туслах куратор, Урлаг судлаач П.Мягмарцэрэн)

Хичээл №11
Семинар #4 Жишээ авсан бүтээлүүд: Дэвид Хокнийгийн ”Өвөл бэлтгэсэн мод” (2009), Анзел Адамсийн “Виллиамсон уул — Шуурга арилсан нь” (1944). (20 минут)

Хичээл №12
Чиглүүлэх зөвлөгөө лайв # 4 Лекц болон семинарын агуулгыг бататгах зорилготой нээлттэй мэргэжлийн зөвлөгөө (20 минут)

Холбоо барих: 70133176, 80113176, info.vanjil@gmail.com

--

--