“Галт охины дууль”

DrTsegmid
Vanjil Art Institute
2 min readJan 28, 2021

Гэрэл зургийн бүтээлийг Б.Ирээдүй, бичвэрийг Ц.Цэндпүрэв

Чи халдашгүй, хатуужилтай бас хэнэггүй. Чи барьцгүй, баригдашгүй. Чи ойртсон хүн бүрийг бэртээх эрсдэл дагуулна. Чи бас ялдам байж чадна. Чиний илчинд дулаацаж болно. Чи нэг зүйл биш, олон сая материйн ярвигтай нэгдэл. Чамайг ойлгох гэсэн хүн чам шиг шатах хэрэгтэй, үгүй бол чамтай эгнэхгүй. Чи эгнэхгүй хүмүүсээ галын шугамын цаана орхино. Тэд хашгирна, доромжилно, атаархана. Гэхдээ хэн ч чам шиг шатаж чадахгүй. Түлэгдсэн байлаа ч чи сорвио бүгдэд харуулна. Чи тэртээх зууны өмнөх шиг зэвсэг агсаж, эрчүүдийн адил тулаанд орохгүй ч, өдөр бүр дайчин. Чи бардам, бахархалтай бас зэвүүн. Чиний алхаа том, цээж цэх, мөр тэгш. Чи бол мянга мянганы туршид их гүрнүүдийг нойргүй хонуулж ирсэн нүүдэлчдийн удам угсаа. Чи сөгдөх ёстой байсан ч, сөгдөхгүй байсаар дуусна. Чи бол галт охин.

ГЭРЭЛ ЗУРГИЙН БИЧВЭР

Гэрэл зургийн бүтээлийн бичвэр нь тухайн бүтээлийн концепц, агуулга, дүрслэл, зохиомж, гүйцэтгэл болон мэргэшсэн хүнд төрүүлж байгаа сэтгэгдэл гэх мэт хэд хэдэн хүчин зүйлүүдийг бодолцон тухайн бүтээлийн давуу талуудыг онцолж хийсэн бүтээлч бичвэрийн төрөл юм. Энэ төрлийн бичвэр нь голдуу ном бүтээх, үзэсгэлэн бүтээх болон олон улсын зах зээлд чиглэж байгаа гэрэл зургийн уран бүтээлчдэд илүү ач холбогдолтой байдаг.

@2020 Булгантамирын Ирээдүй. Бүтээлийн бүх эрх хуулиар хамгаалагдсан. Зохиогчийн зөвшөөрөлгүйгээр ямар нэг хэлбэрээр хэвлэн нийтлэх, ашиглахыг хатуу хориглоно.

@2021 Ванжил Арт Институт, Цэгмидийн Цэндпүрэв. Бичвэрийн бүх эрх хуулиар хамгаалагдсан. Зохиогчийн зөвшөөрөлгүйгээр ямар нэг хэлбэрээр хэвлэн нийтлэх, ашиглахыг хатуу хориглоно. Тус бичвэр нь тухайн гэрэл зургийн бүтээлд дүрслэгдсэн бодит хүн, хүмүүс, байршил болон болсон үйл явдалтай ямар ч хамааралгүй бөгөөд зохиомол гэдгийг анхаарна уу.

--

--