УРАН БҮТЭЭЛИЙН МЭРГЭЖЛИЙН АНАЛИЗ, ШҮҮМЖ ӨГӨХ ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭ
Товч танилцуулга
Ванжил Арт Институтын захирал, уран бүтээлч, куратор Др.Ц.Цэндпүрэв нь олон улсын болон Монголын дүрслэх урлагийн салбарт 19 жилийн турш хуримтлуулсан мэдлэг, туршлага дээрээ үндэслэн дээрх зөвлөх үйлчилгээг саяхан төгсөгчид, залуу уран бүтээлчид, гэрэл зурагчид, салбартаа ажиллаж яваа дунд үеийн уран бүтээлчид, дизайн болон бусад холбогдох чиглэлээр мэргэшсэн ч хавсарсан хэлбэрээр ажилладаг мэргэжилтнүүдэд зориулан санал болгож байна.
Монголд дүрслэх урлагийн салбараас бусад салбарт өргөн нэвтрээд байгаа зөвлөх үйлчилгээ буюу консалтингийн үйлчилгээ нь тухайн чиглэлээр мэргэшин экспертийн түвшинд хүрсэн (салбартаа 15 болон түүнээс дээш жил ажилласан, Магистраас доошгүй эрдмийн зэрэгтэй) хувь хүн нь өөрийн мэдлэг туршлага дээр тулгуурлан хийж гүйцэтгэдэг өндөр ур чадвар шаардсан үйлчилгээ юм.
Тус үйлчилгээний гол онцлог бол тухайн уран бүтээлчийн сүүлийн 5 жилийн турш хийсэн бүтээлүүд дээр анализ хийж, ирэх 5 жилийн уран бүтээлчийн замналыг багцлан харж, хөгжүүлэх шаардлагатай талууд болон карьерээ өсгөх арга замуудыг тодорхойлсноор таны цаг хугацаа + санхүүг хэмнэх юм.
Зорилтот бүлэг: Дүрслэх урлагийн уран бүтээлчид, гэрэл зурагчид, дизайнерууд, оюутнууд
Агуулга: Та тус шүүмжийг туршлагатай экспертээс авснаар, өөрийн бодитой түвшинг тодорхойлуулж, ямар зүйлийг анхаарах, өөрийн давуу болон сул талуудыг олж мэдэх бөгөөд дэлгэрэнгүй анализыг бичгээр хүлээн авна. Бид өөрсдийн зохиосон доорх загварын дагуу анализийг хийнэ.
- Ерөнхий мэдээлэл
- Бүтээлийн төрөл, аргачлал, техник
- Бүтээлийн утга, санаа, агуулга (концепц)
- Ур чадвар, техникийн гүйцэтгэл
- Хөгжүүлэх, сайжруулах шаардлагатай чадварууд
- Дунд хугацаанд карьераа өсгөхөд шаардлагатай алхмууд
Хэрэглээний хугацаа: 5 жил
АЛХМУУД
Алхам 1. Сүүлийн 5 жилийн хугацаанд хийсэн 10 бүтээлийн зургууд (зургийн файл 1 мб-аас доошгүй) болон намтраа (CV) education.vanjil@gmail.com илгээж, зөвлөх үйлчилгээний төлбөрийг байгууллагын данс руу шилжүүлсний дараа 80113176 дугаар луу мэдэгдэнэ.
Алхам 2. Эксперт таны явуулсан бүтээлүүдэд анхан шатны дүгнэлт хийгээд 3 хоногийн дотор тантай холбогдож, Zoom апп-ийг ашиглан 60 минутын ярилцлага хийнэ.
Алхам 3. Эксперт 4 хоногийн дотор анхан шатны дүгнэлт, уулзалтын тэмдэглэл болон анализыг нэгтгэн танд шүүмжийг цахимаар илгээнэ.