“Цагаан тоост талд хүн, адгуус хоёр тэмцэлдэнэ”

DrTsegmid
Vanjil Art Institute
2 min readJan 19, 2021

Гэрэл зургийн бүтээлийг Д.Амараа, бичвэрийг Ц.Цэндпүрэв

Цагаан тоост талд хүн, адгуус хоёр тэмцэлдэнэ. Эрмэг адуу, эрэмгий эр хоёр тулна. Хэн хэн нь бууж өгөх бодолгүй. Тэд хаана байгаа нь үл мэдэгдэнэ. Хаа нэгтээ ертөнцийн хязгаарт эсвэл Марс гариг дээр. Зохиомжийн төвийг адуу эзэгнэнэ. Адуу тэр талын уугуул эзэн гэдгээ мэддэг, мэдэрдэг, харин түүнийг хазаарлах хүчийг зөвхөн хүн гаргаж чаддаг. Эрх чөлөөг хазаартай эдлэх эсэх нь адууны сонголт уу эсвэл хүн сүргийн давуу тал уу? Хэн мэдэх билээ. Зөвхөн амьтан болж төрсөн болохоор тэр ухамсаргүй, бодолгүй, зүрхгүй, сэтгэлгүй гэсэн үг биш. Магадгүй зэрлэг адууг харангуутаа буудан хороодог “харгис” улсад төрөөгүй нь түүний аз байж мэднэ. Харин түүнийг адгуулж, эдлэж, хайрлаж, харилцаа үүсгэж чаддаг нүүдэлчдийн хүүтэй ингээд бяр чадлаа үзэлцэн, талынхаа тоосонд нь бусгаж, тоосоор нь амьсгалж, тоосонд нь амьдралаа өнгөрөөдөг нь түүний хувьд аз жаргал байж бас мэдэх юм.

ГЭРЭЛ ЗУРГИЙН БИЧВЭР

Гэрэл зургийн бүтээлийн бичвэр нь тухайн бүтээлийн концепц, агуулга, дүрслэл, зохиомж, гүйцэтгэл болон мэргэшсэн хүнд төрүүлж байгаа сэтгэгдэл гэх мэт хэд хэдэн хүчин зүйлүүдийг бодолцон тухайн бүтээлийн давуу талуудыг онцолж хийсэн бүтээлч бичвэрийн төрөл юм. Энэ төрлийн бичвэр нь голдуу ном бүтээх, үзэсгэлэн бүтээх болон олон улсын зах зээлд чиглэж байгаа гэрэл зургийн уран бүтээлчдэд илүү ач холбогдолтой байдаг.

@2015 Дашзэвэгийн Амараа. Бүтээлийн бүх эрх хуулиар хамгаалагдсан. Зохиогчийн зөвшөөрөлгүйгээр ямар нэг хэлбэрээр хэвлэн нийтлэх, ашиглахыг хатуу хориглоно.

@2020 Ванжил Арт Институт, Цэгмидийн Цэндпүрэв. Бичвэрийн бүх эрх хуулиар хамгаалагдсан. Зохиогчийн зөвшөөрөлгүйгээр ямар нэг хэлбэрээр хэвлэн нийтлэх, ашиглахыг хатуу хориглоно.

--

--