“Deel + Gucci” буюу “Би содон харагдсан байх”

Yesu Yesunzaya
WorldPlus
Published in
4 min readSep 9, 2020

World Plus-с эрхлэн гаргадаг Монголын цорын ганц хөгжмийн сэтгүүл “M+ Music” сэтгүүлийн 9-р сарын дугаарт рэппэр Гинжинг онцоллоо.

Энэ дугаарт түүний бага нас, түүнтэй хийсэн сонирхолтой ярилцлага, сонсогчдоос нь ирсэн асуултуудад хариулт авсан бөгөөд PlayTime наадмын санаачлагч Нацагдорж, рэппэр КА нарын Гинжингийн талаарх сэтгэгдлийг мөн уншиж болно. Энэ дугаарын гадаад уран бүтээлч хэсгээс Rap God Eminem-н талаар илүү дэлгэрэнгүйг мэдэх боломжтой. Түүний талаарх сонирхолтой мэдээлэл, дууны үгийн тайлбар, илэрхийлэл мөн рэппэр Гинжин түүний талаар ямар сэтгэгдэлтэй байдаг зэрэг өөр хаанаас ч уншиж чадахгүй ховор мэдээллүүдийг багтаалаа.

Энэхүү бичвэрээр сэтгүүлийн “НЭР НЭМЭХ” буланд Гинжинтэй ярилцсан ярилцлагын хэсгээс хүргэж байна.

Хип хопын талаар ямар ч ойлголтгүй хүнд трап гэдэг урсгалыг тайлбарлавал?

Ямар ч ойлголтгүй хүнд үү? Трап гэдэг бол урсгал юм аа. (инээв) Шинэ цагийн л хип хоп гэж хэлье. Дэлхий даяар трап хөгжим хамгийн топ нь байна. Трапыг мэдэхгүй ээ гэдэг хүмүүст хандаж хэлэхэд цаг үетэйгээ зэрэгцэж алхмаар байвал мэддэг болохоос өөр аргагүй. Тиймээс сонирхож үзээрэй л гэж хэлэх байх.

Монголын хип хоп ертөнцөд хамгийн их хүндэлдэг уран бүтээлч? Залуу үеийнхэнээс мөн үнэлж буй уран бүтээлч?

Залуу үеэс нь эхлээд хариулахад Vandebo л байна миний бодлоор. Vandebo бол миний бодсоноос илүү хурдацтай, тууштай, хурдан хөгжиж, сайжирч байгаа.

Монголын хип хопоос хүндэлдэг гэвэл бүгдийг нь л хүндэлж байгаа. Яг тэрийг нь илүү хүндэлдэг гэж хэлэхгүй. Хип хоп хөжимд тууштай, сэтгэлээ гаргаж, хип хопоор амьсгалж, амьдралынхаа хэв маягаа болгож, энэ хөгжимд бүх зүйлээ зориулж байгаа бүх уран бүтээлчдийг бүгдийг нь яг адилхан хүндэлж байгаа.

GM Awards арга хэмжээнд оролцох боломж яаж олдсон бэ?

PlayTime-н Нацагдорж гээд хүн бий. Тэр хүн бол гадаадын олон фестиваль, эвентэд уригддаг. Би бараг хуурай дүү нь гэхэд болно. Надад энд оролцох уу? гэдэг санал тавьсан. Тэр үед би бас Тайваний нэг рэппэртэй дуугаа хийчихсэн клипжүүлээгүй байж таарсан болохоор нэг сумаар хоёр туулай буудаад очиж оролцоод, дуугаа ч дүрсжүүлээд ирье гэж шийдсэн.

Тэр үеийн сэтгэгдлээс хуваалцвал?

Жинхэнээсээ од болчихсон юм шиг л мэдрэмж төрсөн. Тэнд байсан хүмүүс намайг танихгүй хэрнээ намайг том од шиг л хүлээж авсан. Магадгүй миний хувцаслалт тийм сэтгэгдэл төрүүлсэн байх. Хүмүүс ирж зургаа даруулаад л, сэтгүүлчид бөөндөө ирж ярилцлага аваад л…

Монгол дээлтэйгээ урд нь алхаж яваа зураг байдаг шүү дээ. Тэгж алхуулах болсон нь ямар шалтгаантай вэ?

Оролцож буй бүх уран бүтээлчдийг тоглолт болох газар руу улаан хивсэн дээр алхуулаад оруулж байсан үе л дээ. Дан ганц хип хоп биш, рок поп, өөр бусад бүх төрлийн олон улсын уран бүтээлчид байсан. Намайг яагаад урд нь алхуулсан бэ гэвэл би онцгой л харагдсан байх. Тиймэрхүү шагнал гардуулах ёслолд хүмүүс нийтлэг хослол зэрэг албаны хувцас өмссөн харагддаг. Би дээлтэй байсан нь сонин содон харагдсан байх.

GMA Awards 2019
Taipei Times Sat, Jun 29, 2019 page 4

Энэ дугаарын гадаад уран бүтээлчээр Eminem-г онцолж байгаа юм. Та түүний талаар сэтгэгдлээ хэлээч?

Ямар хамт ормооргүй хүнтэйгээ орчихов оо. (инээв) …

Бүтэн ярилцлагыг World Plus аппаа татаад “M+ Music” сэтгүүлийн 9-р сарын дугаараас уншаарай.

World Plus апп нь 2019 онд Сингапур болон Япон улсад нээлтээ хийсэн цахим сэтгүүлийн нэгдсэн сан бөгөөд сэтгүүлийг дан ганц PDF биш дуу, хөгжим, видео зэргийг хослуулсан бүрэн интерактив байдлаар хүргэдгээрээ технологийн хувьд салбартаа цорын ганц апп юм. Олон улсын хэрэглэгч нарт дэлхийн шилдэг сэтгүүлүүдийг санал болгож байсан бол 2020 оны 9-р сараас эхлэн дотоодын зах зээлд нэвтрээд байна.

Монгол уншигч нартаа дотоодын болон олон улсын шилдэг сэтгүүлүүдийг нэг дороос сонирхолтой байдлаар унших боломжийг олгож, мөн шинэ содон байдлыг эрэлхийлж өөрсдийн эрхлэн гаргах гэж буй шинэ сэтгүүлүүдийн нэг нь “M+ Music” юм. Та тус сэтгүүлийн өмнөх дугааруудаас Хонх хамтлаг, Маралжингоо, Thunder, Nisvanis, Kendrick Lamar, Aerosmith, Radiohead, BlackPink, Eminem зэрэг уран бүтээлчдийн талаарх сонирхолтой, үнэ цэнтэй мэдээллийг уншаарай.

Find your insight at your fingertips!

--

--