Ховд аймгийн “Өсвөр үеийнхний дуу хоолой клуб”-ын гишүүдтэй ярилцлаа.

Altan Bayar
Young Voices Mongolia
3 min readMar 31, 2021

НҮБ-ын Ардчиллыг дэмжих сангийн санхүүжилтээр хэрэгжүүлж байгаа “Ардчиллын төлөөх шинэ үе” төсөл маань Ховд аймаг болон Улаанбаатар хотын Баянгол, Чингэлтэй дүүргүүдэд хэрэгжиж байгаа билээ. Энэхүү төслийн хүрээнд 10 клуб шинээр нээгдэн нийт 250 хүүхэд сурагч болон оюутнууд нэгдсэн. Энэхүү подкастаараа Ховд аймгийн сурагчдын төлөөлөл болох Дилнур, оюутны бүлгийн төлөөлөл болох Алтангэрэлтэй ярилцаж байгаадаа баяртай байна.

-Сайн байцгаана уу? өөрсдийгөө танилцуулна уу.

А: Бүгдэд нь энэ өдрийн мэнд хүргэе. Намайг Алтангэрэл гэдэг. Ховд их сургуулийн хууль эрх зүйн 2-р курсд суралцдаг.

Д:Сайн байцгаана уу. Намайг Дилнур гэдэг. Ховд аймгийн 2-р сургуулийн 11-р ангид суралцдаг.

-Яагаад уг төслийг сонгон оролцож байгаа вэ?

А:Энэ төслийн дагуу байгуулагдсан клубд нэгдэх болсон шалтгаан маань олон найз нөхөдтэй болж, багаар ажиллах чадварт суралцаж мөн илүү нээлттэй болсоны сацуу үргэлж шинэ юм суралцдаг учраас оролцсон.

-Нэгнээ танихгүй ч гэсэн өөртэйгээ адил сонирхолтой олон хүүхэдтэй нэгдээд нэг клуб болон үйл ажиллагаа явуулах болсон нь та 2-ын хувьд ямар давуу болон сөрөг зүйлс байна вэ?

А:Давуу тал нь мэдээж багаар ажиллах чадвар нэмэгдсэн. Сөрөг тал одоогоор алга байна.

Д: Миний хувьд манай бүлэг дөнгөж нэгдээд удалгүй цар тахлын улмаас ажлууд түр зогссон. Тийм учраас одоогоор сайн хэлж мэдэхгүй байна.

-2 жилийн хугацаанд хэрэгжих гэж байгаа энэхүү төслөөс хувь хүний тань хувьд хүлээж байгаа зүйл юу вэ?

Д:Хүний эрхийн талаар тодорхой хэмжээнд мэдлэгтэй болох, хүний эрх, ардиллын үнэт зүйлсийн тухай ном унших , номын тэмдэглэл бичих зэрэг зуршлууд өөртөө үүсгэмээр байна.

А: Энэ клуб байгуулагдаж, үйл ажиллагаа явуулснаараа хүүхдийн эсрэг хүчирхийлэл тодорхой хэмжээнд багасаасай гэж хүсч байна.

Ховд аймаг дахь “Өсвөр үеийнхний дуу хоолой бүлэг”
Ховд аймгийн 2-р сургуулийн “Өсвөр үеийнхний дуу хоолой” бүлэг
Ховд аймгийн Цаст Алтай ЕБС-ийн “Өсвөр үеийнхний дуу хоолой” клуб

-Шинэ жилийг танай сургууль хэрхэн тэмдэглэдэг вэ?

Д:Манай сургууль ангиараа 26,27 нд тэмдгэлээд амарчихдаг. Мөн 10-р ангиас дээшхи хүүхдүүд сургуулиас зохиогдож байгаа үйл ажиллагаанд оролцдог.

А:Би шинэ жилдээ ордоггүй байж байгаад нэг удаа шилдэг сурагч болоод оролцож байсан. Тэр үед энэ жилийн гаргасан амжилтууд, хийсэн ажлуудаа бүгд ярилцаж байсан.

-Казак үндэстнүүд шинэ жилээ хэрхэн тэмдгэлдэг вэ?

Д: Манай гэр бүлийн хувьд бүгд шинэ жилийн орой манайд цуглаад оноо гаргадаг.

-2021 онд ямар зорилго тавьсан бэ?

Д: Төгсөх анги учраас ЭЕШ дээрээ 800 оноо авахыг хүсч байна.

А:Илтгэл сайн тавьж сурах зорилго тавьсан. Ер нь бүх тал дээр л өөрийгөө хөгжүүлэхийг хүсч байна.

Өөрийнхөө дуртай кино эсвэл дуугаараа илтгэл бичээд ганцаараа байхдаа толинд хараад яриад байвал ярих чадвар дээшилдэг.

Өнөөдрийн дугаарт оролцсонд баярлалаа. Дараагийн дугаараа уулзацгаая.

Ярилцсан: Алтанбаяр, Хонгорзул

Ярилцлагыг хөрвүүлсэн: Хонгорзул

--

--