Онлайн худалдааг хэрхэн амжилттай зөв эхлүүлэх вэ ?

G.Batbileg
Aug 12, 2020 · 2 min read
  1. Бизнес загвараа тодорхойлох

Хамгийн эхэнд та өөрийн бизнес загвараа ойлгож, судалж зөв тодорхойлж зөв эхлүүлэх нь таны амжилт, ашиг орлого, үйл ажиллагааны цар хүрээг тодорхойлж чадна. Дараах бизнес загваруудаас таны бизнес аль нь вэ?

B to B : Байгууллага-Байгууллагаруу худалдаа, үйлчилгээ үзүүлэх
B to C: Байгууллага-Хэрэглэгчрүү худалдаа, үйлчилгээ үзүүлэх
C to C: Хэрэглэгч-Хэрэглэгчрүү худалдаа, үйлчилгээ үзүүлэх
C to B: Хэрэглэгч-Байгууллагаруу худалдаа, үйлчилгээ үзүүлэх
B to G: Байгууллага-Засгийн газар, төрийн байгууллагаруу худалдаа, үйлчилгээ үзүүлэх
C to G: Хэрэглэгч-Засгийн газар, төрийн байгууллагаруу худалдаа, үйлчилгээ үзүүлэх эдгээр бизнесийн загваруудаас гадна шинэ загварууд бий болж байгаа бөгөөд маш сайн судлах нь чухал

2. Зах зээл, бизнесийн онцлогоо ойлгох

Бизнесээ эхлэхээс өмнө дараах асуултуудад хариулах мэдээлэлтэй байх хэрэгтэй

  • Эрэлттэй бүтээгдэхүүн мөн үү, мөнгөн эргэлт хэр байх вэ?
  • Улирлын онцлогтой бол хэрхэн борлуулах вэ?
  • Хэрэглэгчид, худалдан авагчид нь бэлэн байгаа юу?
  • Таны бүтээгдэхүүн өрсөлдөх чадвартай юу?
  • Борлуулалт хийх өөр боломж сувгуудаа судалсан уу?

3. Судалгаатай эхлэх

Зах зээлийн судалгаа: Нийт зах зээлийн багтаамжийг тооцоолж өөрийн бизнесийн орон зай, эзлэх хувиа тооцоолж зорилтот зах зээлээ гаргах
Өрсөлдөгчийн судалгаа: Ижил төстэй бараа бүтээгдэхүүн худалдаалдаг албан байгууллага, хувь хүмүүсийн үнийн бодлого, борлуулалтын суваг, борлуулалтын орлого, маркетинг үйл ажиллагааг судлах
Хэрэглэгчийн судалгаа: Хэрэглэгчийн сегмент, давтамж, зан төлөв, хэрэглээг судлах

4. Нэрээ сонгох

Таны бизнес онлайн худалдааны нэр шууд ойлгохоор илэрхийлэмжтэй, цээжлэхэд амархан, давтагдаагүй, ирээдүйд брэнд болохоор, цор ганц энгийн байх

5. Албан ёсны хуулийн дагуу байх

Хуулийн дагуу албан ёсны байснаараа таны бизнес, өргөжиж, хөгжиж өсч, томрох боломжийг бүрдүүлж чадна. Үүнд:

-Улсын бүртгэлийн гэрчилгээ авах
-Татварын ерөнхий газар бүртгүүлэх

6. Төлөвлөгөө гаргах

Эхлэхээсээ өмнө дараах төлөвлөгөөнүүдийг гаргахыг зөвлөе

-Үйл ажиллагааны төлөвлөгөө
Ажиллах, сурталчлах, борлуулах, төлбөр тооцоо, хүргэлтийн менежментээ боловсруулах
-Үйлдвэрлэл, татан авалтын төлөвлөгөө
Бүтээгдэхүүн нийлүүлэлтийн тоо хэмжээ, үйлдвэрлэлийн хэмжээг тооцоолох
-Маркетингийн төлөвлөгөө
Зах зээл, сегмент, зорилтот хэрэглэгчээ сонгох, сурталчилгааны сувгуудын сонголт оновчлол, маркетингийн санаа хөтөлбөр, төсөв, хугацаат ажлын төлөвлөгөөгөө гаргах
-Борлуулалтын төлөвлөгөө
Улирлаар, сараар, өдрөөр бүтээгдэхүүн бүр дээр борлуулалтын таамаглал тоо хэмжээ, борлуулалтын сувгийн сонголт гаргах

7. Платформ ашиглах

Онлайн худалдааны ecommerce вэбсайтаа бүтээх хөгжүүлэх платформоо зөв сонгох Үүнд:

8. Хэрэглэгчээ татах

Зорилтот хэрэглэгчээ татах арга, аргачлал боловсруулах. Маркетинг сурталчилгаа, контент бүтээх, сонирхлын бүлгүүдийн судалгааг хийж ивээн тэтгэх хамтран ажиллах

zochil

Ecommerce platform

zochil

Zochil is the ecommerce automation platform for small and medium businesses trying to open their online shop. Using our mobile application and web dashboard SMEs, importers and food delivery companies able to start their ecommerce website, place their products on various sale cha

G.Batbileg

Written by

CEO-Zochil.shop ecommerce platform

zochil

Zochil is the ecommerce automation platform for small and medium businesses trying to open their online shop. Using our mobile application and web dashboard SMEs, importers and food delivery companies able to start their ecommerce website, place their products on various sale cha