Онлайн худалдааны вэбсайтынхаа хандалтыг нэмэгдүүлэх 10 арга

G.Batbileg
Jul 23, 2020 · 2 min read

Яг одоо 2 мин зарцуулаад уншаад, тэмдэглэл хөтлөөрэй
Та өөрийн вэбсайтын хандалтыг нэмэгдүүлж чадвал таны бизнест маш олон өөрчлөлт боломжууд бий болно. Зарим боломжуудаас дурдвал борлуулалт нэмэгдэх, танигдалт сайжирах, шинэ хэрэглэгч худалдан авагчтай болох, хамтран ажиллах, байгууллагын үнэ цэнэ нэмэгдэх гээд олон өөрчлөлт орох юм. Хандалт нэмэгдүүлэх гол үзэл санаа нь хэрэглэгч, харилцагчдын ашигладаг платформ, вэбсайт, холбогддог сувгуудад мэдээллээ байршуулах үйл ажиллагаа юм. Дараагийн нийтлэлээрээ жишээ тайлбар, зааварууд оруулах болно. Таны бизнест амжилт хүсье

1.Share-лэх

-Вэбсайтаа
-Бараа бүтээгдэхүүнээ
-Мэдээ мэдээллээ сошиал орчинлуу share хийх

2. Link байршуулах /Facebook, Instagramm-д/

Вэбсайтынхаа нэвтрэх домэйн хаягийн линкийг
-Facebook Page ийн about цэс хэсэгт
-Facebook chatын автомат хариулагчид

Бараа бүтээгдэхүүн, мэдээ мэдээлэл нийтлэлийнхээ линкийг
-Facebook Post оруулахдаа
-Бусад мэдээ мэдээлэл, зар, сошиал платформуудын пост дээр

3. Сурталчилгаа цацах

Facebook boost хийх үедээ өөрийн вэбсайтийн линкээ давхар байршуулж цацах

4. Хэвлэлийн материал

-Танилцуулга тараах материал, брошур, стэнд дээр
-Бараа бүтээгдэхүүний шошго дээр
-Сав баглаа боодол дээр
-Дэлгүүр лангууны хаягжилт дээр
-Нэрийн хуудас, дотор сурталчилгаан дээр өөрийн вэбсайтын линкээ байршуулах

5. Нийтлэлээр хандалтаа өсгөх

Хэрэглэгч, худалдан авагч, олон нийтрүү сонирхолтой мэдээ мэдээлэл, бүтээгдэхүүн хэрэглэх заавар, факт баримтууд, заавар, зөвлөгөө зөвлөмж бэлтгэж вэбсайтандаа оруулж онлайн орчинд түгээх

6. Маркетингийн хөтөлбөр вэбсайтандаа зарлах

-Хямдрал, урамшуулал
-Сугалаат худалдаа
-Бэлэгтэй худалдаа
-Уралдаан тэмцээн
-Азтан тодруулах гэх мэт маркетингийн үйл ажиллагааг өөрийн вэбсайтандаа зохион байгуулах, мэдээлэл оруулах

7. Хайлтын системд байршуулах

Google SEO буюу хайлтын системд илэрцээр харагдах боломжийг хөгжүүлэх өөрийн вэбсайтын хаяг, мэдээ мэдээлэл, бараа бүтээгдэхүүнээ байршуулах гэх мэт

8. Ам дамжсан яриа гаргах, домэйн хаягийг сурталчилах

Сонирхолтой түүх баримт, хэрэглэгчдийг шуугиулсан маркетинг ашиглан олон нийтэд таниулах ажил зохион байгуулах юм.

9. Хамтарсан хөтөлбөр зарлах

Багц худалдан авалт хийх боломжтой, хослох боломжтой бүтээгдэхүүн үйлчилгээ нэвтрүүлсэн байгууллагатай хамтран онлайн идэвхижүүлэлт зохион байгуулах

10. Клуб, тбб, сонирхлын бүлгүүдийн хэрэглэгчидрүү сурталчилах

Таны бүтээгдэхүүнийг худалдан авах, сонирхох боломжтой хэрэглэгчид цугларасан, нийлж нэгдсэн газар өөрийн домэйноо байршуулах сурталчилах

Та яг одоо өөрийн онлайн дэлгүүр, вэбсайттай болох боломж
Вэбсайтнаас дэлгүүр үүсгэх: http://admin.zochil.shop/
📱 Android: https://play.google.com/store/apps/details?id=shop.zochil.zochilapp
📱 ios: https://apps.apple.com/in/app/messenger/id1488589262

Та яг одоо холбогдоод онлайн худалдааны вэбсайтаа хөгжүүлээрэй.

📱Утас: 70007788, 89117595, 80208787, 90000135

zochil

Ecommerce platform

zochil

Zochil is the ecommerce automation platform for small and medium businesses trying to open their online shop. Using our mobile application and web dashboard SMEs, importers and food delivery companies able to start their ecommerce website, place their products on various sale cha

G.Batbileg

Written by

CEO-Zochil.shop ecommerce platform

zochil

Zochil is the ecommerce automation platform for small and medium businesses trying to open their online shop. Using our mobile application and web dashboard SMEs, importers and food delivery companies able to start their ecommerce website, place their products on various sale cha