Цаасан Малгай
Үзэгтэй ҮНЭГ
6 min readMar 16, 2020

--

Balance Score Card: Бизнесстээ хэрэгжүүлэх нь

Сүүлйин яг нэг сар албаныхаа Blance Score Card-ыг гаргах гэсэн бүүр тойрч зугтаад нэг сайн барьж авч өгөхгүй л байлаа. Одоо харин нэг сайн суугаад энэ ойлголтыг нэг сайн ойлгох хэрэгтэй болоод байна.

Blanced Score Card гэж юу вэ?

Balance score card нь товчхондоо бол байгууллагын менежмент удирдлагыг цогцоор нь шийдэж байгаа хэрэгсэл юм. Энэ байгууллагын хувьд үйл ажиллагааг томоор нэгтгэн харах, юунд зорьж байгааг харуулж байгаа том зураглал юм. Зорилгодоо хүрэхийн тулд юу юу хийх түүнийг хэрхэн хэмжих аргачлал гэж хэлж болно. Ерөнхийдөө байгууллагууд өөрийн тогтвортой (амжилттай байдал) байдлыг олж буй орлогоороо хэмждэг. Мэдээж цэвэр ашиг, эргэлтийн хөрөнгө нь чухал ч энэ нь тухайн байгууллагын үйл ажиллагааны дотоод процессын маш жижигхэн хэсгийг л харуулж чаддаг. Хэрэв богино хугацааны гал унтраах аргуудыг ашиглавал та цаг хугацааны эрхэнд л үгүй болно. Харин Balance Score Card аргачлал нь санхүүгийн бусад хэлбэрээс гадна байгууллагын бусад үйл ажиллагааг тэнцвэртэй авч үздэгээрээ онцлогтой. Уг аргачлал нь high level-ийн стратегийг low level-ийн старатегитай хослуулж авч үздгээрээ бусад шинжилгээний аргуудаасаа онцлогтой.

Ерөнхийдөө таны алсын хараа, хэтийн зорилго гэх мэт хэт хол байгаа юм шиг санагдах том зорилгыг өдөр өдөрт нь хувааж хэрхэн хүрэх боломжтой вэ гэдэг гаргалгааг гаргаж өгдгөөрөө онцлог.

Хураангуй:

Blance Score Card нь ерөнхийдөө байгууллагын тогтвортой оршин байх нөхцлийг ерөнхий 4 зураглалд хуваан авч үздэг. Байгууллагынхаа үйл ажиллагаануудыг өөр өөр талаас нь хардаг тул аль нэг хэсэгт нь доголдол үүсэхгүй тэгш бланстай авч үзэхэд тусалдаг.

  • Санхүүгийн
  • Хэрэглэгч
  • Дотоод үйл ажиллагаа Internal process
  • Суралцах ба хөгжих процесс

Санхүүгийн үзүүлэлт:

Нийтлэг санхүүгийн үзүүлэлтийг чухалчилдаг байгууллагуудын хувьд тэнцвэртэйгээр бүх үзүүлэлтийг чухалчилдаг ч санхүүгийн үзүүлэлтээ орхичих гэсэн үг биш юм. Харин ч эсэргээрээ blance score card-ын хамгийн чухал үзүүлэлт нь санхүүгийн үзүүлэлт юм.

Та мөнгө сайн олж байна уу? Танай хөрөнгө оруулагчид баяртай байна уу? Магадгүй өнгөрсөн жилүүдийн санхүүгийн нөхцөл байдлыг шинжлэх нь бага зэрэг хоцрогдсон, уйтгартай байж болох ч байгууллагын хувьд хэдий хэмжээний мөнгөн урсгалыг хаанаас хэрхэн орж ирсэн ба ирэх нь туйлын чухал асуудлын нэг хэвээр байна. Ер нь мөнгөн урсгал нь байгууллагын судсаар гүйж буй цус буюу амьдралын тэжээгч гэж үзэх тул санхүүгийн үзүүлэлт нь зүрхний гол үзүүлэлт гээд зүйрлээд хэлчихэд гэмгүй юм.

Хэрэглэгч:

Хэрэглэгч гэх үзүүлэлт нь тухайн байгууллагаас гаргаж буй биет болон биет бус үйлчилгээг худалдан авч буй эцсийн хэрэглэгчдийг хамруулан ойлгоно.

Та шинэ бизнесс эрхэлж байна уу? Одоо байгаа хэрэглэгчдээ хэрхэн сэтгэл хангалуун байлгах вэ? Өрсөлдөгч нартай харьцуулахад танай бизнесст хэрэглэгч ямар хандлага үзүүлдэг? зэрэг хандлагыг шинждэг. Ер нь хэрэглэгчийн сэтгэл ханамж нь тухайн бизнессийн хэтийн амжилтыг хэмждэг. Нэг өгүүлбэрээр илэрхийлбэл, өнөөдрийн таны үйлчлүүлэгчдээ үзүүлж буй үйлчилгээ, хандлага нь маргаашийн бизнессийн тань амжилтыг илэрхийлнэ.

Бизнессийн дотоод үйл ажиллагаа:

Бизнессийн дотоод үйл явцын зураглал нь таны бизнесс хэр зэрэг жигд өрнөж байгааг харж болно. Ашигт ажиллагааг чухалчилж үзнэ. Бага нөөцөөр хэрхэн хамгийн үр дүнтэй ажиллагааг гүйцэтгэх боломжтой байх, цагийн менежментийг сайжруулах, процессын үе шатыг богиносгох гээд олон зүйлсийг дурдаж болно. Үйл ажиллагааг сайжруулахад ямар нэгэн бэрхшээл тулгарч байгаа шалтаг шалтгааныг тодруулах хэрэгтэй. Мөн бизнессийн орчин хурдацтай өөрчлөгдөхөд хэр хурдан дасан зохицох вэ?

Энэ хэсгийн шинжилгээг гүйцэтгэхэд байгууллагынхаа өнгөрсөн түүхэд анализ хийснээр бизнессийнхээ үйл ажиллагааны философийг ахин тодорхойлох боломжтой болдог. Үйлчлүүлэгчийн хүсэж байгаа зүйлийг та хангаж өгч чадаж байгаа юу? Үүнийг хангахын тулд хамгийн сайнаараа юуг амлаж чадах вэ?

Суралцах ба хөгжих процесс:

Суралцах ба хөгжих процесс нь тухайн байгууллагын соёлыг бүхэлд нь харах боломжтой болгож өгдөг. Ажилтан албан хаагч бүр нь өөрийн мэргэжлийнхээ хамгийн сүүлийн үеийн трендүүдийг мэддэг эсэх? Албан хаагчид нь өөрсдийн мэдлэг мэдээллийг нээлттэй хуваалцах боломжтой байдаг уу эсвэл шат дамнасан хүнд сурталтай байдаг уу? Ажилтан бүр ажлын байран дээрээ тасралтгүй ссурж хөгжих боломжтой байдаг эсэх?

Мөн энэ үзүүлэлтийг хэмжихийн тулд техник технологийн нөөц боломжоор хангаж байгаа эсэхийн судлах шаардлагатай болдог. Учир нь технологи дээр ажилтан бие даан өсөн хөгжих боломжтой байдаг ч ихэнх байгууллагууд нь хуучирсан, үеээ өнгөрөөсөн техник технологи дээр суурилдаг тал бий.

Мөн өрсөлдөөн ширүүн зах зээл дээр ялгарч үлдэхийн тулд ямар нэгэн шинэчлэл, сайн туршлага нэвтрүүлэх эрмэлзэл байгаа эсэхийг тодруулдаг.

Дээрх дөрвөн үзүүлэлтийг нэг доор буулгаж харахуй

Шинжилгээг хийхийн тулд юуны өмнө дөрвөн үзүүлэлт тус бүрийг хооронд нь хольж хутгалгүй бие даасан байдлаар хардаг байж. Гэтэл шинжилгээний арга нь улам бүр боловсронгуй болох тусам эдгээр үзүүлэлт нь хоорондоо харилцан хамааралтай, бие биедээ гайхалтай нөлөөлж байгааг анзаарчээ. Явцдаа эдгээр шинжилгээний нийлбэр нь байгууллагын цаашдын хэтийн нөхцөл байдлыг тодорхойлж өгсөн.

Уг аргачлал нь өнгөрсөн жилүүдийн нөхцөл байдлыг дүгнээд зогсохгүй ирээдүйн нөхцөл байдлыг бүхлээр нь харах боломжтой болсон.

Нэг ёсондоо та албан хаагчдынхаа сургалт хөгжилд санаа тавьсан тохиолдолд тэд компанийг үйл жигд сайн ажиллуулах бөгөөд жигд тодорхой бүтэц үйл ажиллагаа нь хэрэглэгчийн хүслийг гайхалтайгаар хангаад зогсохгүй санхүүгийн хувьд амжилттай байдлыг бий болгоно.

Стратегийн зорилтууд

BSC тай болох хамгийн эхний алхам бол 4 үзүүлэлт бүрийн стратегийн зорилтуудыг тодорхойлох юм. Ерөнхийдөө саяхныг хүртэл компаниуд тодорхойгүй хийсвэр том зорилгыг урдаа тавьж ирсэн. Харин уг шинжилгээг гүйцэтгэснээр бүх зүйлс тодорхой болж өгдөг. Жишээлбэл:

  • Осол гэмтлийг багасгах
  • Дуудлагын төвийн дуудлага алдалтын түвшинг бууруулах
  • Ашиг нэмэгдүүлэх гэх мэт стратегийн зорилгуудыг дэвшүүлж болно.

Стратегийн зорилгоо тодорхойлно гэдэг нь шинжлэх ухаан гэхээсээ илүүтэйгээр урлаг юм. Мөн үүнийг зөвлөх үйлчилгээ ч юм уу оутсорсингийн байгуулгаар гүйцэтгүйлэх боломжгүй. Тухайн байгууллагын өдөр тутмын үйл ажиллагаанд оролцдог гишүүд хамгийн чухал үүрэгтэй оролцдог. Харин BSC шинжилгээний талаар мэдлэгтэй болсноор бизнессийнхээ талаар илүү их мэдээлэлтэй болно. Байгууллага бүхний стратегийн зорилгууд өөр хоорондоо өөр байдаг ч сайн стратегиуд зарим нэг шинж чанараараа ижил төстэй байдаг.

Үйл үгээр эхэлдэг:

Таны старатегийн зорилгууд бүгд үйл үгээр эхэлдэг байх ёстой. Сайжруулах, бууруулах, нэмэгдүүлэх, оновчтой болгох, хамгийн дээд хэмжээнд байлгах, багасгах. Ингэж тодорхой болгосноор та ажилбар тус бүрийг хүрсэн хүрээгүйг хялбархан хэмжих боломжтой бөгөөд зорилгодоо хүрэх шатуудыг үйл үгийн тусламжтайгаар бий болгодог.

Тасралтгүй шинж чанарыг агуулсан байна:

BSC боловсруулахдаа тодорхой хэмжээнд тасралтгүй өрнөх урт хугацааны процессын сайжруулалтыг дурдана. Нэг удаа болоод өнгөрөх уулзалт , эвент тэмцээн зэргийг бодож болохгүй. Энэ бол тасралтгүй сайжруулах процесс юм. Жишээ нь 2020 оны шилдэг аж ахуй нэгжээр шалгарна гээд орхиж болохгүй.

Хийж болохуйц зүйлийг онцлоно:

Ерөнхийдөө танай байгууллагаас шалтгаалахгүй давагдашгүй хүчин зүйл болон макро орчны нөлөөлүүдийг дудаж болохгүй. Учир нь Байгаль орчны яамны журамыг та өөрчилж чадахгүй тул түүнээс гарах үр дагаварыг ч мөн өөрчилж чадахгүй. Иймд дотоод нөөц боломжоосоо хийж болох өөрөөс шалтгаалж хйигдэх ажилбаруудыг тодорхойлох нь зүйтэй. Хэрэв таны старатегийн зорилго нь actionable буюу хйих боломжгүй байвал BSC оруулах шаардлагагүй.

Хэмжигдэхүйц байна:

Зарим зүйлсийг хэмжихэд төвөгтэй байдаг. Жишээлбэл брендийн танигдалтын түвшинг үнэлэх нь өөрөө төвөгтэй бөгөөд та үүнийг тодорхойлж чадахгүй бол BSC оруулах шаардлагагүй. Иймэрхүү төвөгтэй зорилтуудыг оруулах шаардлагагүй.

Бүгдийг нэг доор зэрэгцүүлж үнэл

Үзүүлэлт бүрийн стратегийн зорилгыг дэвшүүлсний дараа бүгдийг нь зэрэгцүүлж тавих хэрэгтэй. Энэ нь эхний ээлжинд байгууллагын стратегийн зорилгуудыг бүхэлд нь харах боломжийг бий болгож өгдөг.

Стратегийн газрын зураг

Стратегийн газрын зураг нь тухайн байгууллагын нэгжийн стратегийн зорилгыг нэг дор харах боломж юм.

Стратегийн газрын зураг зурах эцсийн алхам бол стратеги хоорондын гинжин холбоог харуулсан сум зурах явдал юм.

Та стратегийн газрын зургийг уншихдаа доороос дээш уншвал илүү уялдаа логик нь харагдана.

Хэмжих

BSC эцэс нь блок бүрийг үнэлж хэмжих юм. Старатегийн зорилго бүрийг тодорхойлох 1–2 үзүүлэлттэй байна. Эдгээр үзүүлэлт бүр нь өөрийн зорилготой байх бөгөөд үүнийг тодорхой хугацааны давтамжтайгаар шалгаж үнэлдэг байх хэрэгтэй.

Жишээлбэл, хэрэглэгчийг нэмэгдүүлэх гэсэн стратеги зорилгын хэмжүүр нь шинэ хэрэглэгчийн тоо байж болох юм. Хэрэв стратегийн зорилго гв Ажилтны туршлагыг дээшлүүлэх байвал хэмжүүр нь нийт сургалт авсан цаг байж болох юм.

Зорилгыг хянахын тулд цөөн тооны хэмжих үзүүлэлтийг авах нь зүйтэй юм. Стратегийн зорилт бүрийг нэг эсвэл хоёр хэмжүүрээр хязгаарласнаар та хамгийн чухал зүйл дээр төвлөрөх боломжтой болно. Хэт олон шалгуур үзүүлэлт тавих нь ямар ч үйл ажиллагаа сайжрахгүй гэсэн үг юм.

Эцэст нь, уг аргыг хэрэглэхийн тулд юуны түрүүнд стратегиа тодорхойлох хэрэгтэй. Стратегиа тодорхойлолгүй шууд хэмжих үзүүлэлтээ тодорхойлбол яалт ч үгүй буруу зорилгыг хэмжих гэж үзэх нь ойлгомжтой хэрэг юм.

Дүгнэлт:
Тэнцвэртэй онооны картыг дөрвөн хэтийн төлөвт хувааж үздэг.
Стратегийн зорилтууд
Аливаа хэтийн төлөв нь хэд хэдэн Стратегийн зорилттой байдаг.
Стратегийн газрын зураг
Стратегийн зорилгын хоорондын харилцааг харуулсан диаграмаар дүрслэгдэнэ. Стратегийн газрын зураг гэж нэрлэдэг.
Хэмжилт
Стратегийн зорилт бүр нэг буюу хоёр шалгуур үзүүлэлттэй байдаг.

https://balancedscorecards.com/strategy-map/#strategy-map-overview

--

--