Старт-ап үндэстэн (Startup nation)

2B | +1% better 2day | b.010

--

За бараг 3 жилийн өмнө уншсан номынхоо тэмдэглэлийг өнөөдөр бичнэ ээ. Их сонирхолтой ном. Тухайн үед ч бас л СтартАп гэдэг үг халуухан байсан даа. #StartUp

Start-Up Nation explains how a tiny, controversial, politically isolated country like Israel manages to be one of the world’s creative hubs with more startups, venture capital and new technology than entire continents.

Старт-ап үндэстэн

2009 онд гарсан 4.1/5 оноотой номыг Dan Senor, Saul Singer гэсэн 2 зохиолч хамтран бичсэн.

1948 онд үүссэн, 9 сая хүнтэй, газрын баялаг гэхээр зүйлгүй, байнгын дайн/мөргөлдөөн дунд байдаг энэ жижигхээн газар нутагтай (Монголоос 70 дахин) улс яаж старт-ап үндэстэн болсон талаар ном дурдана.

Өнөөдрийн байдлаар 11 unicorn startup-тай. 6'000 гаран идэвхтэй стартапууд нийтдээ 7.8 тэрбум долларын хөрөнгө оруулалтыг босгоод байгаа гэхээр ямар амжилттай яваа нь ойлгомжтой биз.

Израйл : жижиг мөртлөө бүтээж ЧАДДАГ үндэстэн

Албан ёсны хэл нь Hebrew тэгээд Англи хэлийг хоёрдогч хэл болгосон (миний бодлоор маш зөв бодлого). Газарзүйн хувьд тийм ч тааламжтай бус бөгөөд ихэнх хэсэг (+60%) нь хоосон цөл гэж болохоор. Дээрээс нь хөрш зэргэлдээх улсууд нь тайван байлгахгүй. 1948, 1956, 1967, 1973 онуудад дайн болж байсан. Дайнгүй үед ч хориг тавих, аялах боломжийг хаах, шахах гэх (Boycotts of Israel) дарамт шахалт үзүүлж байж.

Israel (&Palestine)Desert drip irrigationYom Kippur War

Ямар ч аргагүй болсон хэцүү үед зөвхөн өөрсдөдөө, толгойндоо л найдахаас өөр аргагүй байсан Израйл улс. Цагаачилж ирсэн Еврейчүүд өөрсдийн гэсэн газар нутагтай болж, үржил шимгүй элсэн цөлд мод ургуулж, байнгын дарамт шахалт дундаас дэлхийн шилдэг нь болж цойлж гарч ирсэн.

Би(д) харин гомдоллосоор…

Israel Defense Forces (IDF)

Мэдээж дайн тулаантай газар ЦЭРЭГ арми байж л таараа. Зэвсэг хүчин нь олон улсад #34-т эрэмбэлэгддэг бөгөөд 18 хүрсэн иргэн бүр эр эм ялгаагүй цэргийн алба хаах ёстой байдаг. Ихэвчлэн 2–3 жил бөгөөд зарим нь үргэлжлүүлэн 6-9 жил ч болдог гэнэ. Цэргийн албаны дараа харин их сургуульд элсдэг. 17 настай анх удаа эцэг эхийн хяналтаас гарч байгаа залуусын хажууд 20 гарсан хал цэргүүд бол төлөвшсөн, туршлагатай, сайн материал юм.

The Soldier Founder

Нэг сонирхолтой зүйл нь Цэрэг=Энтрепренер (Military=Entrepreneurship) гэсэн хоёр үгийн холбоос. Цэрэгт байхдаа их олон зүйлсийг сурдаг бөгөөд цаашлаад амьдралд нь их нөлөөтэй байдаг гэнэ. Аль ангид (Unit8200) алба хааснаасаа хамаарч ямар ур чадвартай гэдэг нь тодорхойлогдох бөгөөд нэгийгээ “татдаг” гэсэн. Манайхаар бол Увсынхан юмуу даа. :D

Манай цэргийн алба харин яадаг билээ?

CHUTZPAH : extreme self-confidence

Бусдын гайхлыг төрүүлэх, уцаарлуулах байсан ч өөрийн хэлэхийг хүссэн зүйлээ хэлэх, хийхийг хүссэн зүйлээ хийж чадах өөртөө итгэх итгэл.

Moore’s law, Intel chip гэж бүгд мэдэх байх. Тэгвэл 2006 онд гарсан Core 2 Duo чип хэрхэн бүтсэн, Intel-н Израйл дах салбарын инженерүүд хэрхэн тэмцсэн талаар номоос уншиж болно. Даргынхаа үгийг сөрөх, санал зөрөх, нэг ёсондоо сайхан мэтгэлцээд авдаг тийм л соёлыг Chutzpah гэдэг гэнэ.

You gotta have chutzpah

Цэрэг байсан ч гэсэн дээд удирдлагын тушаалыг зөв эсэхийг мэтгэлцэх боломжтой.

Бүр цаашлаад Израйлын армийн Дэслэгч нь бусад улсын ижил цолтой офицероос илүү эрх мэдэлтэй гэж үздэг. Учир нь тэд заавал ДЭЭРЭЭС ирэх тушаалыг хүлээхгүйгээр тухайн мөчид өөрсдөө шийдэл гаргаж, мөн хариуцлагаа ч өөрсдөө хүлээх чадвартай байдаг байна. 23-хан настай дэслэгч нар 100 хүн удирдаж тодорхой газрыг хамгаалдаг гэхээр асар том ачаа юу?

Магадгүй ийм учраас л хамгийн шилдэг стартап-ууд Израйлаас гарч байна уу?

Specialize < All around

Япончуудын хувьд 1 зүйлийг төгс хийх талаар гарамгай байдаг бол Израйлчууд бүгдийг нь тодорхой хэмжээнд мэддэг байхыг илүүд үздэг. Үүний нэг жишээ нь IDF-н шилдгийн шилдэг салаа Talpiot-н сургалт. 41-н сарын бэлтгэл курсийг төгсөж чадвал 6-н жилийн гэрээтэй армид алба хаах бөгөөд, бэлтгэлийн явцад Мат юмуу Физикээр их сургуулийн зэрэгтэй болж цэрэг армийг биеийн болон технологийн талаас нэвт судалдаг. Магадгүй цөөн хүн амтай учир өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэхийн тулд нэг хүн олон төрлийн ур чадвар эзэмших шаардлага тулгардаг байх.

Аль сургууль төгссөн биш аль ангид алба хаасан нь илүү нэр хүндтэй байдаг гээд бодоод үздээ.

инновац

Mashup

Сүүлийн үед моодонд ороод байгаа Education + Technology = EdTech, Finance + Technolgy = FinTech гэх мэт 1+1=1 гэсэн үзэл санаа. Харин энэ үзэл санааг Израйлчууд цэрэгт байхдаа олж авдаг гэмээр. 1 цэрэг 1 үүрэгтэй гэхээс илүүтэйгээр хэд хэдэн зүйлийг хийж чаддаг байх, шаардлагатай бол өөр цэргийн үүргийг гүйцэтгэх болдог. Яг л энэ санаагаар 1 хүн олон зүйл хийж чадах, 1 бүтээгдэхүүн олон үйлдлийг хийх гэх мэт явсан байдаг.
— Бодит жишээ болсон 1 бүтээгдэхүүн нь : PillCams

Immigration & Kibbutz

Өнөөдрийн Израйл гэнэт л нэг өдөр үүсээгүй. Палестинд байсан Еврейчүүд болон Европоос зугтаж ирсэн цагаачид нийлж, өөр өөрийн чадах зүйлээ хийснээр Израйл бий болсон. Тусгай ажиллагаа (Operation Moses) хүртэл явуулж хүмүүсийг авчирдаг байсан гэнэ лээ. Түүнээс гадна 1 зүйл улсынхаа хөгжилд ихээхэн хувь нэмэр оруулсан байдаг.

Kibbutz Degania Alef

Kibbutz : 2 is better than 1 — clustering

Манайхны мэддэгээр Нэгдэл юм. Анх хөдөө аж ахуй дээр үндэслэсэн бөгөөд нийлж, хамтдаа амьдардаг бүх зүйлээ нийтээрээ шийддэг хувийн өмч гэсэн ойлголтгүй жижиг нийгэм гэж болно. Израйл улсын нийт хүн амын ердөө 2%-г эзэлдэг ч экспортын 12%-г хангадаг гэсэн. Хамгийн анх drip irrigation-г 1965 онд Hatzerim Kibbutz-д туршиж байсан байна. Элсэн цөлд загас үржүүлж, тэр усаа дахин ашиглаж ургамал ургуулж, цөлжилтийг ухрааж байна гээд төсөөлдөө.

Гэтэл бидэнд Ховдын тарвас, Булганы айраг, Увсын чацаргана гэхээс өөр “инновац” бий юу?

Lost decade : Алдагдсан арван

1970–1980-д онуудад Израйлд шинээр цагаачлах хүмүүс огцом цөөрч (жилд 100k→14k болтлоо буурсан), хайпер инфляц болж (13%→445% хүртэл), шинэ бүтээн байгуулалтууд гацсанаар бүх зүйл хэцүүдсэн байна. Гол шалтгаан нь дайн, төрийн хэт оролцоо, татварын нэмэгдэл.

Нэг л төстэй сонсогдож байна уу?

Гэхдээ мэдээж энэ хүнд байдлаасаа 1990 он гэхэд гарч эхэлсэн. Тийм болоод л энэ ном бичигдэж, бид уншиж байгаа :). Үүний нэг том хүчин зүйл нь ХҮН. Тэр дундаа бусад улсад гадуурхагдсан, цагаачилж ирж байгаа Еврейчүүд. Нөгөө сонгуулийн уриа шүү дээ “Монгол хүн Монголын баялаг”. Бүх зүйлээ алдсан, хэдий мэргэжлээрээ Докторын зэрэгтэй ч Hebrew хэлээр ярьдаггүй мянга мянган Оросын Еврей, Этиопын Еврей, Румыны Еврейчүүд бүгд дотроо шинийг хийе гэсэн зорилго, хүсэлтэй байдаг. (drive) Түүнийгээ ч биелүүлж, цаашлаад үр хүүхдэдээ сургасан учир улсаараа ийм болж л дээ.

Магадгүй энэ л чанар нь Израйлчуудыг Старт-Ап үндэстэн болгосон байх.

Мөн 1 үйл явдал нь өөр нэг зүйлийн шалтгаан болдог шин Франц улс зэвсэг зарахаа больсон нь Израйлчууд өөрсдөө зэвсэг үйлдвэрлэх, байлдааны онгоц хийхэд хүргэсэн бөгөөд Америктай хамтарсан үйлдвэрлэл зогсох үед 1'500 орчим инженерүүд хувийн хэвшил рүү орж ирсэн байдаг.

Brain drain → Brain circulation

Өнөөдрийн Монголд явагдаж буй Brain drain процессын талаар бас номд гарч ирнэ. Гэхдээ жаахан өөр юм нь тэр гадагшаа явж сурсан, ажилласан хүмүүс тодорхой хугацааны дараа буцаж ирдэг (circulation). Тэгснээрээ Израйлын эдийг засагт, хөгжилд илүү ихээр хувь нэмрээ оруулж байдаг байна. Нэг жишээ нь : Bedek → Israel Aircraft Industries.

Би ч гэсэн дахиж 1 явчхаад ирдиймүү?

Мэдээж ганцхан ХҮН байгаад бүх зүйл болчихгүй. Төрийн дэмжлэг, хуулийн зохицуулалт, хөрөнгө оруулалт, найдвартай ажиллагаа гэх мэт маш олон зүйлсийн нэгдлээр сайн СтартАп гарч ирдэг. Израйлын ерөнхийн сайдууд болон тэдний хэрэгжүүлсэн BIRD, Yozma хөтөлбөрүүдийн ачаар 1995 онд анхны Израйл компани Германы Siemens-т 32 сая доллараар зарагдсан байна.

Монголоос гарсан өндөр үнэлгээнд хүрсэн ямар стартап-ууд байгаа билээ?

Хөдөө аж ахуйн талаар хүмүүсийн анзаардаггүй 1 зүйл бий. Тэр нь ХАА-н 95% нь шинжлэх ухаан үлдсэн 5-хан хувь нь л ажил байдаг. ~Shimon Peres

Ургац хураалтад оюутнуудаа “дайчлах” гээд байдаг ЗГ маань нэгийг бодно байгаа. Номын хувьд өшөө олон зүйлийн талаар ярилцсан ч миний тэмдэглэл энэ хүрээд өндөрлөж байна. Дээгүүр нь пуужин харваж байхад ч ажлаа цалгардуулахгүй хийж байсан (IBM - Intel), хүнд хэцүү цаг хугацааг даван туулсан иргэд (Lost decade), технологийг хөгжүүлж чадсан мэргэжилтнүүд (R&D), тусгаар тогтнолоо хамгаалж (War) үндэстний хэмжээнд хамтдаа хөгжиж байгаа Израйлчуудаас сурах юм ч их байна даа. Ядаж байхад энэ ном нь 2009 оных гэхээр “нэг жаран”-ы өмнө ийм байж.

--

--

Билигүн.Б (Програмч аав)
2B +1% better 2day

I am who I am... || өөрийнхөөрөө байхаас ичихгүй