2021 оны S.M.A.R.T зорилтууд

2B | +1% better 2day | smart.002

--

За он гараад 2 өдөр болчихлоо. Өнгөрсөн жилийн дүгнэлтээ гаргахад 50% хүрч чадаагүй учир энэ жил илүү сайн байхыг хичээнэ ээ. Ухаалаг зорилт ямар байдаг талаар хальт сануулах үүднээс доорх зургийг орууллаа.

2020 оны SMART зорилтууд

Энэ жилийн хувьд би зорилтоо хагас жилээр гаргахаар шийдэв.
Хийхэд болон хэмжихэд илүү хялбар бас мартахгүй гэж үзсэн учир.

Дасгал хөдөлгөөн :

10+20+30+40 : Эхний 3 сарын турш 7 хоногт 1 өдөр өнжих эрхтэйгээр өдөрт турник суниалт 10, гар дээр суниалт 20, гэдэсний таталт 30 болон мөрний дасгал 40-г хийхээр шийдэв.

3 сарын дараа гэдэсний таргалалт багасаж, мөрний хэмжээс ихэссэн байна.

Иога : Мөн л эхний 3 сарын турш 7 хоногт 2–3 удаа иога хийж байх. Бүр болохгүй бол нурууны сунгалт эсвэл Төвдийн залуужуулах 5 дасгалаар орлуулна аа. (монгол хэлээр)

Нурууны өвдөлтийг гайгүй болох байх гэж найдаж байгаа.

Оюун :

12 for 12 : Сард 1 ном уншиж дуусган review бичих. Өмнөх жилийн төлөвлөгөөнд байсан ч чанарт хэт их анхаараад мөн deadline тавиагүй учир хийгдээгүй.

Чанарт хэт анхааралгүйгээр, сард 1ш номын нийтлэл заавал гаргана аа.

Сертификат : Өөрт хэрэгтэй гэж үзсэн 4 сертификатад бэлдэж давах. Эхний хагас жилд 2-г нь. Өнгөрсөн жил 5-г авч чадсан учир өөртөө нэлээн итгэлтэй болсон байгаа. Энэ жил харин тактикийн дагуу өөр өөр сэдвүүдийг сонгосон.

Python PCAP, Docker, Azure Fundamentals болон +1 (not yet decided).

Онлайн сургалтыг бэлтгэн гаргах : Өнгөрсөн жил амьдаар (live) AWS хичээл бэлтгэн 2 удаа заасан. Одоо харин түүнийгээ онлайн бичлэг хэлбэрт шилжүүлнэ. Мөн Getting Certified нэртэй бас нэг хичээлийг гаргана аа.

3 сарын 1 гэхэд бэлэн болгох DEADLINE-тай.

Бусад :

2D2H : Digital Detox 2 hour болгож хийнэ. Өдөр бүр 2 цагийг огт гар утсанд хүрэхгүйгээр өнгөрөөнө. Мэдээж унтаж байгаа биш сэрүүн байх цагтаа :D.

ScreenTime-р шууд хэмжиж болох байх. Та ч гэсэн хийгээрэй.

Даатгал : Энэ талаар судалж амжаагүй зүйлсээ дуусгана аа. Эрүүл мэндийн даатгал судлах, хамрагдах.

Эрсдэлээс хамгаалах.

Санхүү : Бага зэрэг гадарладаг болоод байгаа ч бүрэн хэрэгжүүлж чадахгүй байгаа. Ялангуяа хуримтлал, хэрэглээгээ хянах, 50/30/20 дүрэм, хөрөнгийн зах зээл гэх мэт…

1 хуримтлал, сар бүрийн тооцоо, хөрөнгийн зах зээлд 3 хувьцаа авах.

Сорилт : Элдэв тэтгэлэгт хөтөлбөр, сургууль, ажлын ярилцлагад бас орж үзэх хэвээрээ байгаа шүү. Хамгийн эхнийх нь GitLab болсон. Нэмээд олон улсын 2 компанид мөн сургуулийн application бөглөж үзэх санаа байна.

Боломж хаа сайгүй бий. Ядаж л essay бичих нь өөрийгөө таньж мэдэх, ойлгоход их нэмэртэй. Дор хаяж 4 зүйлд apply хийж үзнэ.

Энэ жилийн төлөвлөгөө гаргахад амархан байх шиг санагдлаа. Эргээд харахад хагас дутуу боловч хийсэн зүйлстэй, дүгнэлт гаргасан учир илүү дөхөм байгаа юм болов уу даа. Мэдээж өнөөдрийн гаргасан жагсаалт маань бага зэрэг өөрчлөгдөх, өөр зүйлс нэмэгдэх байх. (6 сарын дараа)

ENOUGH : will change

Гэхдээ эхний ээлжид овоо их ажилтай л болчихлоо :) Мөн SMART зорилт болгож бичээгүй ч хийх ажлууд бас бий2.

--

--

Билигүн.Б (Програмч аав)
2B +1% better 2day

I am who I am... || өөрийнхөөрөө байхаас ичихгүй