2021 оны S.M.A.R.T зорилтууд — part 2

2B | +1% better 2day | smart.003

--

2021 оны эхний хагаст зориулсан зорилтуудаа эргэж нэг харвал бас л аймшигтай FAIL-джээ.

Дасгал хөдөлгөөн :
— 10+20+30+40 : эхний 2 сар овоо хийж байгаад сураг тасарсан. Сүүлд #bebi_challenge гээд бас дахин эхлүүлсэн ч 5/25 хүртэл 44 өдөр яваад зогсжээ. 50% ч хүрэхтэй үгүйтэй. Дахиад эхэлнэ дээ учир нь 12/31-д 6pack-тай болох амлалттай өгчихсөн.
— Иога : Гэртээ 1 удаа, зуслан дээр 1 удаа л хийсэн. Ер нь хэцүүм билээ. Оронд нь хийх байсан нурууны дасгал, Төвөдийн залуужуулах дасгалаа ч мартаж. Худлаа ярихгүй яг л сунгалт хийгээд байдымуу :)

Оюун :
— 12 for 12 :
эхний 6 сард 6 номын тэмдэглэл бичих байснаас 5-г нь бичсэн. Одоо 6,7 сар дутуу явж байгаан байна. Бичнэ ээ.
Сертификат : MS Azure Fundamentals-г 1/31-д амжилттай авсан. PCAP болон DCA хичээлүүдийг нь үзсэн байгаа. Шалгалтаа товлох л хэрэгтэй байна.
— Онлайн сургалтыг бэлтгэн гаргах : за энэ маань уул нь загвараа гаргаад, PPT бэлдээд, бичлэгээ хийгээд эхэлсэн ч дуусгаагүй байгаа. PRIORITY#1 гэж тавихгүй бол болохгүй нь ээ.

Phone Usage → StayFree (app)

Бусад :
— 2D2H : утасны хэрэглээгээ өдөрт 3 цаг лимиттэй болгосон ч үе үе хэтрүүлээд байгаа. Гар утаснаасаа Twitter, Instagram, Facebook app-аа устгачихвал харин үр дүн илүү сайн байна лээ. 6/4–8/13 хүртэл нийт хэрэглээ нь 378 цаг / Өдөрт 5 цаг гэнэ ээ. #1 нь Netflix тэгээд Twitter. Netflix бол кино үздэг, хүүхдүүдэд бас үзүүлэг болохоор их байгаамаа.
— Даатгал : Эрүүл мэндийн даатгал бага зэрэг судалж, ажил дээрээ нэвтрүүлэхийг оролдож байгаа. Бас амь насны даатгал. Хүн хэзээ ч үхээ билээ?
— Санхүү : За бас л fail талруу. Хуримтлал жоохон үүсгэж байгаад түүгээрээ аялчихсан. Хэд хэдэн хувьцаа бага хэмжээгээр авч, ХЭХ-д сууж саналаа өгч үзлээ. 50/30/20 бол биелүүлээгүй. Одоо харин “Хадгаламж өлсөхөөс эхэлнэ - 6 дансны арга” номыг уншиж байгаа. Тэрийг л хэрэгжүүлнэ дээ.
— Сорилт : Bertelsmann тэтгэлгийн дараагийн шатанд тэнцэж Nanodegree program 1400$ эрх авсан байгаа. Удахгүй 9 сард энэ шат нь дуусна. O’Reilly-н тэтгэлэгт, Unleash Hacks Mongolia зэрэгт тэнцээгүй. Мөн гадаадын (Европ) хэд хэдэн компанитай ярилцлагад орлоо. Бас Google, Amazon, Microsoftapply хийж үзэв. Гэхдээ яг аль чиглэлээр, хаана ажиллахаа эхлээд бүрэн тодорхойлохгүй бол мянга мянган ажлын байрны зар дотор төөрөх юм билээ.

За тэгээд явц маань нэг иймэрхүү байх шив. Ер нь бол муу эсвэл үсрээд л дунд дүн авахаар юмуу даа. Үлдсэн 4 сар гаран хугацаандаа чармайх хэрэгтэй байна шүү.

Run Bilguun Run

--

--

Билигүн.Б (Програмч аав)
2B +1% better 2day

I am who I am... || өөрийнхөөрөө байхаас ичихгүй