All roads lead to AWS #5 : Billing

2B | +1% better 2day | aws.006

--

За ингээд AWS мини цувралын сүүлчийн хэсэг маань бэлэн боллоо. AWS-ийг сонгох хамгийн том шалтгаан болох төлбөрийн талаар бага сага мэдээлэл бэлдсэн байгаа. Өнөөдрийн нийтлэл дотор маань

  • Төлбөрийн төрлүүд (Pricing models)
  • Төлбөр яаж тооцоолдог (Charging types)
  • Төлбөр төлөх боломжууд (Billing types)
  • Хэрэглэгчийн төрөл (Support plans : 4)
  • Тооцоолох (Estimation : TCO calculator)
  • Хянах (Monitoring)
  • Жишээ (Common pricing example)

гэсэн хэсгүүд багтсан. (өмнөх нийтлэл 👇👇👇)

Төлбөрийн төрлүүд (Pricing models)

AWS-ийг хэрэглэснээр ТА ямар нэг төхөөрөмжийг эзэмших шаардлагагүй бөгөөд зөвхөн түрээсэлсэн хугацаагаараа төлбөрөө төлдөг. Тэр нь дотроо 3 янз бий.

  1. Pay as you go 🔛 : буюу хэрэглээнийхээ хирээр төлдөг. Хүссэн үедээ зогсоох боломжтой On-Demand хувилбар
  2. Pay less as you reserve ⏬ : буюу урьдчилан захиалснаараа хөнгөлөлт эдлэх боломжтой хувилбар (75% хүртэл)
  3. Pay less as you use more 💹 : Томоохон хэрэглэгч нартаа зориулж AWS-ийн хэрэглээ нь их байх тусам үнэ нь улам хямдардаг хувилбар
On-demand vs Upfront vs More

Түүнчлэн AWS өөрөө томрохын хэрээр, эргүүлээд хямд үнийг хэрэглэгчиддээ санал болгох загвартай учраас улам том болоосой гээд л залбираад байждээ. 🙏

Төлбөр яаж тооцоолдог (Charging types)

За тэгээд хэрэглээний хэрээр гэдэг нь ЯГ юун дээр гарч ирдэг вэ гэхээр байна ш дээ

  1. Compute : Хэдэн секунд эсвэл минут хэрэглэсэн
  2. Storage : Хэр их хэмжээтэй вэ
  3. Data transfer out : Өгөгдлийн гарч буй урсгалаас

AWS-ийн хувьд дотогш орж ирж байгаа өгөгдөл болон, нэг region доторх AWS services хооронд өгөгдөл зөөхөд төлбөргүй байдаг.

VPC, Cloud Formation, Beanstalk, IAM, OpsWorks зэрэг үйлчилгээнүүд нь өөрсдөө үнэгүй бөгөөд цаанаа хэрэглэсэн зүйлсийнхээ л төлбөрийг төлдөг. (pay for services used ONLY)

Төлбөр төлөх боломжууд (Billing types)

Нэг хэрэглэгч (account) дээр гарсан төлбөрөө төлөх эсвэл нэг байгууллага доторх бүх хэрэглэгчдийн төлбөрийг төлөх гэсэн ялгаатай 2 төрөл бий. (Consolidated Billing)

Харин region-үүд нь нийтдээ нэг хэрэглэгчид хамаарна. Тус тусдаа төлбөр гэж бодогддоггүй.

Consolidated Billing for Organizations

Consolidated Billing нь нэмэлт төлбөр төлөхгүйгээр олон хэрэглэгчийн (accounts) төлбөрийг нэг дороос хянах, харьцуулах, төлөх боломжийг олгодгоороо давуу талтай. Ялангуяа нэг компани доторх олон төслүүд тус тусдаа AWS account-тай бол ашиглавал зүгээр.

Хэрэглэгчийн төрөл (Support plans : 4)

Хэтэвчний зузаан, хэрэгцээ шаардлагадаа тохируулаад сонгож болох 4-н төрлийн plan байгаа. Хариу өгөх хугацаа, зөвлөгөөний төрлөөсөө хамаараад үнэ нь өөр өөр болно.

1️⃣ Бүх юмаа өөрөө аргалаад, заавар зөвлөгөөг нь уншаад явна гэвэл Basic буюу үнэгүй хувилбар нь хангалттай. Манайхны 80% нь энэ дотор орж яваа байх?

2️⃣ Харин төрөл бүрийн үйлчилгээг нь турших, бага зэрэг Tech Support, асуулт асуух эрхтэй баймаар байвал Developer хувилбарыг сонгож болно.

3️⃣ Production орчинд байнгын бэлэн байдалд байж байдаг апп-ын хувьд Business хувилбар нь хямд бөгөөд боломжийн байдаг.

4️⃣ Нэг минут ч унтарч болохгүй, ямар нэг асуудал гарвал маш хурдан янзлах ёстой тохиолдолд сарын 15,000$-оор Enterprise plan-ийг сонгох хэрэгтэй байх. Монголд л лав ингэж хэрэглэж байгаа газар байхгүй байхаадаа. Тагнуулын Ерөнхий Газар нтр нь л юу ий гэхээс?

- TAM : Technical Account Manager

Архитектур, сервисүүдийн review гэх мэт техникийн талын туслалцаа үзүүлэх зорилготой. Шаардлагатай бол expert-үүдтэй холбож өгдөг.

- Support Concierge

Төлбөр тооцоотой холбоотой асуудлыг хурдан шийдэж өгөх, account best practice-ийг хэрэгжүүлэх зорилготой.

Тооцоолох : (Estimation)

Сард хэдэн төгрөгийн зардал гарахыг, AWS-руу шилжсэнээр хэр ихийг хэмнэх боломжтойг харьцуулан харахын тулд TCO Calculator-г ашигладаг.

Дээрх жишээн дээр 10 TB hard-тай 8 GB RAM, 4 CPU-тэй Linux серверийг ашиглах тал дээр харьцуулсан байгаа. Нэг жилд 170,168$ буюу 68%-ийн хэмнэлт гарахаар тооцоо гарч ирж байна.

Хүсвэл ямар зардал гарах талаар дэлгэрэнгүй тайлан, хэрхэн тооцсон аргачлал зэргийг татаж авах боломжтой.

Хянах : (Monitoring)

AWS-ийн resource-аа зөв хэрэглэж байгаа эсэх, төлбөр нь таны төсөөлсөн баримжаа (төсөв) дотор багтаж байгаа эсэх, шаардлагатай тохиолдолд анхааруулга илгээх, ирээдүйд хэдий хэмжээний төлбөр гарахыг тооцоолох боломжийг дараах сервисүүд бидэнд олгодог.

AWS Personal Health Dashboard

Хэрэглэгчид нөлөө болж магадгүй event-үүдийг Dashboard эсвэл Log байдлаар харуулдаг. Хэрэгтэй бол тусгай мэдэгдэл, автомат хариу үйлдлүүдийг тохируулах боломжтой.

Trusted Advisor

AWS Best practice-ийн дагуу 5 төрлийн шалгалтыг хийж, ямар нэг асуудалтай байвал хэрэглэгчид мэдээлэх зарчмаар ажилладаг. Бүх хэрэглэгчид үндсэн 7 шалгалтыг үнэгүй хэрэглэх боломжтой бөгөөд Support plan болон сарын хэрэглээнээс хамаараад сарын төлбөр нь ондоо.

Billing alarms

Дараачийн нэг чухал хянах систем нь төлбөрөө хэд гарсан, ирэх сард хэд гарах вэ гэдгийг урьдчилан харах сануулга.
Ашиглахын тулд ✅ ENABLE хийх шаардлагатай
Бодит (Actual cost) төлбөр гарсны дараа нь ⛔
Таамагласан (Forecasted costs) гарахаас өмнө мэдээлэх 💹
Мэдэгдэл (Notification) : Э-шуудан & Amazon SNS

Enable billing alerts & Create new alert

AWS Budgets

Өөрийн хэрэглээгээ хянахын тулд төсөв гаргах боломж. Billing Alarm ашиглах тохируулсан хязгаараас давсан, давах магадлалтай эсвэл тодорхой хэмжээнээс бага хэрэглээтэй болбол сануулга илгээх зориулалтаар ашигладаг.
Budget Name : Хүссэнээрээ нэрлэх
Budgeted Period : Сар, Улирал, Жил-ээр нь тохируулах боломжтой
Budgeted Amount : Хүссэн хэмжээгээ оруулах

Cost Explorer

Зүгээр нэг хүснэгт хараад байж байснаас графикаар харвал илүү ойлгомжтой байдаг даа. Тэгвэл яг энэ л функцийг Cost Explorer санал болгодог. Хэрэглэгчид хялбар бөгөөд ойлгомжтой interface-тэй тодорхой интервалын хооронд хүссэн шүүлтүүрийн дагуу мэдээллийг хайж олох боломжийг олгодог.

Жишээ : (Common pricing - EC2, EBS, S3, RDS)

За тэгээд ямар загвараар, яаж ашиглавал хэдэн төгрөг гарах талаар ерөнхий ойлголт авсан байх. Одоо харин жишээ болгоод хамгийн их хэрэглэдэг хэдэн сервисийг жишээ болгон харцгаая. 🔍🔍🔍

EC2 — Elastic Compute Cloud

EC2 нь аль region, ямар instance төрөл, AMI болон хүчин чадлын үзүүлэлтээс хамаарч төлбөр нь тооцогддог.

EC2-ийн хувьд байнга асах хэрэггүй хямд гэвэл Spot Instance, байнгын ажиллах шаардлагатай бол Reserved Instance илүү хямд байдаг. Бусад тохиолдолд On-Demand буюу хэрэгтэй үедээ асаачхаад хэрэглээгээрээ төлөөд явна.

EBS — Elastic Block Store

EBS буюу бидний ярьдгаар хард диск нь General Purpose (SSD), Provisioned IOPS (SSD), Magnetic (HDD) гэсэн төрлүүдтэй. Дискний хэмжээнээс гадна IOPS, Throughput, Snapshot гэсэн сонголтуудаас хамаарч төлбөр нь өөр өөр болдог.

Шинээр EC2 асаах үед заавал нэг EBS хамтдаа үүсгэх шаардлагатай.

S3 — Simple Storage Service

S3 нь ямар төрөл (class), хүсэлтийн тоо (request), гадагш урсгал (transfer out) болон хурдасгах (acceleration), хуулбарлах (replication) гэсэн сонголтуудаас хамаарч төлбөр нь бодогддог.

S3-ийн хувьд хүсвэл encryption хийж болох бөгөөд ҮНЭГҮЙ байдаг.

RDS — Relational Database Service

Үүлэн дээрх Relational DB нь ямар төрлийн instance-ийг, хэдий хэмжээтэйгээр үүсгэн, хэр их хэрэглэснээрээ төлбөр нь тооцогддог.

Backup-ийн сонголт болон Data transfer out бас нэмэлт төлбөр болно.

Бодит жишээ

EC2 + RDS + S3 ашигласан нилээн дажгүй ачаалал даах чадалтай системийг харвал дунджаар сарын 250–600$ төлбөр гарахаар байна.

Энэ хүрээд AWS mini series маань Season Finale боллоо. Багахан боловч хэрэгтэй мэдээллийг олж авсан болов уу гэж би найдаж байна. Хамгийн эхний нийтлэл дээр дурдаж байсанчлан

All road lead to AWS : Part 1

шалгалтаа өгөхөд алхам алхмаар ойртсоор л байна. Дараа нь шалгалтаа өгчхөөд тестэнд хэрхэн бэлдэх, шалгалт маань ямархуу байсан талаар дэлгэрэнгүй оруулна аа. За тэгээд төгсгөлд нь хэлэхэд хэрвээ танд энэхүү цуврал маань таалагдсан бол бусдад ч бас түгээгээрэй.

--

--

Билигүн.Б (Програмч аав)
2B +1% better 2day

I am who I am... || өөрийнхөөрөө байхаас ичихгүй