Mr.Market (YTAP #2)

2B | +1% better 2day | su.002

--

Эхлэлийг маань уншаагүй бол линк нь энэ байна. Ерөнхий тайлбар болон эхний өдрийн тэмдэглэлээсээ заримыг нь бичсэн байгаа.

Day #1 : My Tech Entrepreneurship Journey -Panel discussion

Day #2

За тэгээд 2-дох өдөрлүүгээ орцгооё. Энэ өдөр Mr.Market буюу зах зээлийн шинжилгээг хэрхэн хийх, Монголын гарааны бизнесийн эко-системийн талаарх яриа (by Uunda from Unread), Өөрийн брэндийг бүтээх нь гэсэн сэдвүүд/хичээлтэй байлаа.

Зах зээлийн шинжилгээ

Зах зээл гэхээр шууд л Монголын зах зээл гэж юу байдаг юм. 3-хан сая хүн амтай нтр гээд л бодогдож байна уу? Надад бол харин ч эсрэгээрээ санагддаг. 3 сая хүний тал орчим нь бөөгнөрчихсөн, нэг хүнд оногдох гар утас 1.5 ширхэг, интернет/датаны үнэ харьцангуй хямд бөгөөд хүн болгон шахуу холбогдсон байдаг гэдгээрээ шинэ стартап-ын хувьд бизнес моделоо турших боломж ИХ.

За тэгээд зах зээлийн шинжилгээ хийхэд дараах хэд хэдэн чухал зүйлс байна :

  1. 10% vs 10x? юугаар ялгарах вэ?
    - Ихэнх компаниуд 10% буюу байгаа юмыг сайжруулсан байдаг. Танай компани ч бас 10% байх магадлал өндөр. Тиймээс ЯлгАрАл-аа сайн тодруул. (10х бол Uber, AirBnB мэт unicorn-ууд)
  2. Өрсөлдөгчгүй байна гэж байхгүй
    - Ихэнх хүмүүс өөрсдийгөө цор ганц гэж боддог. Нэг бол сайн судлаагүй эсвэл хэн нэгэн аль хэдийнээ хийж үзээд FAIL-дчихсэн байх магадлалтай. Үнэхээр байхгүй бол яагаад байхгүй байгаа шалтгааныг нь ол
  3. Зорилтот зах зээл
    - Зорилтот хэрэглэгчдээ аль болох нарийвчлалтай тодорхойлох хэрэгтэй (газарзүйн байршил+ хүн ам зүйн үзүүлэлт). Жишээ нь : Монгол улсын иргэн, Улаанбаатарт оршин суудаг, 17–25 насны эрэгтэй оюутнууд …
  4. Портерийн 5-н хүчин зүйл & Бялууны хэрчим
    - Зах зээлээс ашиг олох боломжоо тооцоолохын тулд дараах аргыг хэрэглэвэл зүйтэй бөгөөд цаашлаад зах зээлийн хэдэн хувийг эзэлвэл хангалттай гэдгийгээ ч бас гаргах хэрэгтэй (market share)

Мартаж үл болно : Хуультай хамааралтай зүйлсийг эртнээс судлах хэрэгтэй. (local, country, international)
- Эхэн үедээ ӨӨРӨӨ
- Хэрвээ мөнгөтэй бол аль болох эртхэн хүн хөлслөх
(rent someone)

Өөрийн брэндийг бүтээх нь

Чухал ч юм шиг гүү ч юм шиг нэг зүйл бол БРЭНД. Branding гэдэг үг нь угтаа болбол “mark permanently with a hot ironбуюу малыг тамгалах гэсэн утгатай. Харин одоо үед өөрсдийгөө таниулах, бусдаас ялгарах зорилгоор ашиглаж байх шиг байна.

Танай brand-н хувьд нэр, лого, уриа гэсэн үндсэн 3-н зүйлийг сайн бодож гаргаж ирэх хэрэгтэй. (тэр болгон өөрчлөх боломжгүй учраас)

Logo & web or app design should be consistent

Орчин үед заавал байх ёстой 2 зүйл
- вэбсайт
- сошиал медиа (facebook, instagram, blog posts …)

6 logos in 6 minutes -> 5 minutes on Wix

Монголын гарааны бизнесийн эко-систем

Үдээс хойш Unread-н Уундаа (Undral Amarsaikhan) Монголын гарааны бизнесийн эко-системийн талаар яриа хийсэн. Израилийг Startup Nation гэдэг шиг Монголын Entrepreneur Nation гэж тодорхойлсон байна лээ. Учир нь эрт дээр үеэс л эрсдэлтэй, хүнд хэцүү нөхцөлд дасан зохицож, хязгаарлагдмал нөөц баялгийг хамгийн оновчтойгоор ашигладаг байсан. (одоо ч бас?)

Гарааны бизнесийн эко-системийн хувьд 2017 онд авсан судалгаа болон одоо HUB Innovation Center дээр бүртгэлтэй компаниудын статистикээс хуваалцсан байгаа.
— HUB
-н гол зорилго нь төрөл бүрийн community үүсгэх тэдгээрийг хооронд нь холбож өгөх бөгөөд ашгийн төлөө бус
— Ажиллагсад нь 7 хоногт 10 цаг volunteer ажиллаад хариуд нь үнэгүй сургалтад суудаг байна.

HUB innovation center-н хувьд бүртгэлтэй 100+ компани байгаагаас 60%+ нь технологитой холбоотой бизнесүүд байдаг. Нэг талаас одоогийн тренд нь ТЕХНОЛОГИ гэдэг нь эндээс харагдаж байгаа ч нөгөө талаас ӨРСӨЛДӨӨН их гэдэг нь бас харагдана.

Харин бизнесийг үүсгэн байгуулагч нарын 80% нь анхны эсвэл 2 дох бизнесээ хийж байгаа хүмүүс байдаг бөгөөд ихэвчлэн 27–30 насныхан байдаг.

Unread-н хувьд шинэлэг, хараат бус, эерэг мэдээллийг түгээх зорилготой эхэлсэн бөгөөд 25–35 насны хүмүүсийг ОНИЛСОН юм байна лээ. Нэг сонирхолтой зүйл нь өдөрт 1 л мэдээ оруулдаг гэсэн дүрэмтэй бөгөөд ямар нэгэн хөрөнгө оруулалт аваагүй, төлбөртэй мэдээ оруулдаггүй гэдгээрээ бахархдаг гэсэн. 👍👍👍

Event зохион байгуулах тал дээр DEV SUMMIT-н талаар хөшигний цаана юу болж өнгөрснийг лавлахад :
- Нэг томоохон компани : тухайн өдөр ШангриЛа-д зургийн үзэсгэлэнтэй болохоор ажилчдаа тийшээ явуулна гэсэн гэх… (nani TF?)
- Бас нэг нөхөр : Өө X очих юм бол би очихгүй ээ…
- Дахиад нэг нь : Y-тэй хамтарч хийж байгаамуу тэ? Дараа 7 хоногт нь дахиад нэгийг манайхтай хийчихье (тусдаа event)

Уул нь айхтар мундаг л хүмүүс хэрнээ иймэрхүү ядмагхан бодолтой явааг нь сонсоод өмнөөс нь нүүр ч улайх шиг.

Networking event

Амьд яваа насандаа алтан аяганаас ус ууна гэдэг шиг ШангриЛа-гын residence-т уригдаж үздэг л юм байна. 🤣🤣🤣 Уул нь ч их гоё view-тэй юм байна лээ гэхдээ тэгээд шинэ гүүрний түгжрэлийг хараад л тэр сайхан мэдрэмж навс унаж байгаам чинь. За тэр ч яахав гол юм руугаа оръё.

АНУ элчингийн гэрт нь та бидний сайн мэдэх Идэр-Од, Влодъя Баярсайхан, Ахмад Золбоо-с авхуулаад Shoppy-н Мэндбаяр, Хуур-н Дөлмандах, UBinfo-н Энхтүвшин, Shark TankBrandon Andrews, Harvard-н профессор Sarah гэх мэт бизнесийн салбартай холбоотой олон эрхмүүд цугларсан үдэш байсан.

Brandon & Captain Zolboo & Mendee & Bardie & Brandon #2 …

Ойролцоогоор 3 цаг орчим хугацаанд хүмүүстэй танилцаж, зөвлөгөө авсан. Тэр дундаасаа олон нийтэд зарлаж болох байх гэсэн хэдэн мэдээллийг энд хуваалцъя.

Чимэдням (SilverCo) : Стратегийн хамтрагч нарыг хооронд нь холбож өгдөг компани үүсгээд явж байгаа гэсэн. Түүнээс гадна Rotary Club of Ulaanbaatar Peace Avenue-н гишүүн. Би ч Rotary-н талаар огт мэдлэггүй хүн 1 удаагийн уулзалтанд нь очоод үзэхэд нилээн таалагдсан болохоор дахиж очно гэж бодож байгаа.

Энхтүвшин (Ubinfo) : Монгол дахь олон вэбсайтуудын мэдээг нэгтгэн энэ апп нь 900к таталт 600к идэвхитэй хэрэглэгчтэй гэсэн. Хэрвээ боломжтой бол миний хийж байгаа санааг хамтраад хийвэл амжилтад хүрэхээр харагдсан шүү. (UBjob)

Дөлмандах (Хуур) : Адилхан хөгжүүлэгч хүмүүс болохоороо мэргэжлийн талын ганц 2 зүйл асууж амжлаа. Хариуд нь надад тест код бич, автоматжуул, философийг нь ОЙЛГО гэсэн 3-н зүйлийг зөвлөсөн. Ихэнх хүмүүс “А vs Б хоёрын аль нь сайн бэ?” гэж асуудаг ч яагаад А-г хэрэглэх вэ, юунд зориулсан бэ гэдгийг нь ойлгодоггүй талаар хэлж байна лээ.

Мэндбаяр (Shoppy) : Онлайн худалдааны зах зээлд өөрчлөлтийг авчирсан Shoppy.mn үүсгэн байгуулагчдын нэгээс 7 хоногт 5 минутыг надад гаргаж өгөхийг хүссэн. Болж өгвөл ментороо болгочих санаатай л 🙂 . Ямар ч байсан OK гэсэн хариу өгсөн болохоор маргааш эхний асуултаа явуулна аа.

Энэ 4-с гадна 4, 5-н хүнтэй уулзсан боловч meaningful connection үүсгэж чадаагүй. Эргээд харахад илүү ихийг амжуулах боломж байсан санагдсан шүү. Даанч networking skill талаарх хичээл хамгийн сүүлийн өдөр орсон 😅.

--

--

Билигүн.Б (Програмч аав)
2B +1% better 2day

I am who I am... || өөрийнхөөрөө байхаас ичихгүй