Америкийн Нэгдсэн Улсын коронавирусын анхны тохиолдолын нь эмнэлзүйн зураглал нь хөнгөн шинжээр эхлээд хатгаа өвчнөөр даамжрах явцтай байсан байна

Mandakhnaran Davaadorj
3 min readFeb 2, 2020

--

Эх сурвалж: CNN

Америкийн Нэгдсэн Улсын эмч нарын баг тус улсад илэрсэн Уханийн хатгаа буюу коронавирусын халдвартай тус улсын анхны тохиолдолын эмнэлзүйн зураглалыг дүрслэн бичсэн судалгааны өгүүллэгээ 2020 оны 1 дүгээр сарын 31 -ны өдөр New England of Journal of Medicine -д хэвлүүлж олны хүртээл болгосон нь уг халдварын үеийн эмнэлзүйн зураглалыг өгүүлсэн бас нэгэн шинэ бүтээл болсон байна.

Эмч нар уг өгүүллэгтээ коронавирусын халдвартай нь албан ёсоор батлагдсан АНУ -н анхны өвчтөн болох 35 настай эрэгтэй хүнд илэрсэн эмнэлзүйн шинжүүдийг нарийвчлан бичсэн ба эрүүл мэндийн ямар нэгэн ноцтой өөрчлөлтгүй Вашингтон муж улсын Снохомиш дүүргийн оршин суугч уг өвчтөний бие нь БНХАУ –н Ухань хотод зорчиж ирсэн 1 дүгээр сарын 15 –ны өдрийн дараагаас эвгрүйрхэж эхэлсэн аж. Тэрбээр Ухунаь хотод гэр бүлийнхэн дээрээ зочилсон хэмээн мэдүүлсэн бөгөөд тэнд байх хугацаандаа өвчний эх үүсвэр хэмээн үзэж буй далайн хүнсний захаар ороогүй, мөн халдварын сэжигтэй хүмүүстэй уулзаагүй гэж мэдэгдсэн байна.

Мөн тэрбээр АНУ –н Өвчний Хяналт Сэргийлэлтийн Төвөөс (CDC) гаргасан сэрэмжлүүлгүүдийг харсан авч ханиаж эхэлсэнээсээ хойш 4 өдрийн дараа буюу 2020 оны 1 дүгээр сарын 19 –ны өдөр эмнэлэгт байна.

Photo source: CNN., /Translated by Mandakhanran Davaadorj/.

Түүнд анхны үзлэг шинжилгээг хийсэн эмч нар нь цээжний зурагнаас ноцтой өөрчлөлт олж хараагүй хэдий ч БНХАУ –н Ухань хотод зорчсон гэсэн аялалын өгүүлэмжээс нь сэжиглэн нарийвчилсан шинжилгээг хийж Өвчний Хяналт Сэргийлэлтийн Төв рүү илгээхэд дараа өдөр нь буюу 1 дүгээр сарын 20 –ны өдөр тус төвөөс түүнийг шинэ төрлийн коронавирусын халдвар авсан байгааг баталжээ.

Халдварын онош батлагдсан даруй өвчтөнийг зохих журмын дагуу тусгаарласан эмчилж эхэлсэн ба энэ үеэс эхлэн түүнд халуурах, ханиалгах, ядарч сульдах, дотор муухай оргих, бөөлжих, суулгах, нусгайрах зэрэг шинжүүд гарч эхэлжээ.

Эмч нар нь өвчтөнийг эмнэлэгт хэвтсэний дараахь тав дахь өдөр буюу өвчин эхэлсэнээс хойших ес дэхь өдөр нь өвчтөний цээжний зурагуудад зүүн уушигных нь доод дэлбэнгээр уушигны хатгаа өвний шинж гарч эхлэхийг ажиглажээ. Ердөө дараа өдөр нь авсан зурганд “хоёр уушигны доод хэсэг жигд тодрол бүхий сүүдэржилтүүд гарч эхэлсэнээр жирийн бус хатгаа гэсэн оношын шинжүүдийг үзүүлж эхэлсэн байна”.

Коронавирусын халдвартай өвчтөний уушгинд эмнэлэгт хэвтсэний дараахь тав дахь өдрөөс эхлэн хатгаа өвчний шинжүүд харагдаж эхэлсэн аж. /Photo by CNN./

Эмчилгээг үргэлжлүүлэн хийсээр байсан ба өвчний найм дахь өдрөөс эхлэн өвчтөний биеийн байдал сайжирч эхэлжээ. 1 дүгээр сарын 30 гэхэд халууралт нь зогсч, зөвхөн ханиалгах зовиур нь үлдсэн бөгөөд ханиалга нь ч гэсэн зөөлөрсөн гэж эмчлэгч эмч нь бичсэн байна.

Албаныхан түүний ойрын хавталын хүмүүсийг чанд хянасан авч өвчин тэдэнд халдсан ямар нэгэн шинж олоогүй нь сайн мэдээтэй болж байгаа аж.

Хэдийгээр судалгааны өгүүллэгийг бичсэн эмч нар өвтөний эдгэрэлт болон эдгэрэлтэнд нөлөөлсөн гол хүчин зүйлс болох эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, шуурхай цагт ажиллах байгууллагуудын үйл ажиллагааны уялдаа холбоо зэрэг олон хүчин зүйлсийг онцлон бичсэн авч коронавирусын халдвар хир хурдан, хир амархан тархдаг талаар сайн мэдэгдээгүй хэвээр байгаа, мөн эмнэлзүйн зураглал нь бүрэн гүйцэт ойлгогдоогүй хэвээр байгаа зэргийг онцгой анхааруулан бичсэн байна.

--

--