Энтрепренер хүний эзэмших шаардлагатай 10 дижитал ур чадвар — 4

Ц.Баатар
3 min readMay 5, 2019

--

Өмнөх хэсэг — Энтрепренер хүний эзэмших шаардлагатай 10 дижитал ур чадвар — 3

№6 АВТОМАТЖУУЛАЛТ

Нэг зүйлийг олон давтан хийсээр байх нь таны бүтээмжийг нэмэгдүүлэхгүй. Програмаар хийлгэж болох ажилд цагаа дэмий үрсэн гэдгээ мэдэх нь танд үнэхээр харамсалтай санагдах болно. Програм хангамжийн тусламжтайгаар хийж болохооргүй ажлаа бусдад бас даалгаж сурах хэрэгтэй.

Ажлынхаа урсгалыг илүү үр ашигтай болго. Та өөрийн дижитал орчин дахь зуршлаа эргэцүүлж нэг бодоорой. Та онлайн орчин дахь цагаа илүү үр бүтээлтэй өнгөрүүлэх арга замуудыг олж харна гэдэгт би итгэлтэй байна. Одоогийн ашиглаж байгаа хэрэгслүүдийг тань орлох илүү үр дүнтэй сайн програмуудыг судлаж үзээрэй. Шаардлагатай тохиолдолд та шинэ програм хангамж ашиглаж сурах, шинэ ажлын урсгал үүсгэх хэрэгтэй.

Зарим ажлыг бусдадаа хариуцуул. Энтрепренер хүн олон чухал ажлуудыг тэнцвэртэйгээр авч явах чадвартай байх хэрэгтэй. Бусдад зааж сургах, тодорхой заавар зөвлөгөө өгөхөд цаг хугацаа зарцуулах нь эхэндээ хэцүү мэт санагдана. Гэвч та энэ бүхэнд цаг зарцуулж, үүнийхээ үр дүнд бусад чухал зүйлдээ илүү төвлөрч суух боломжтой болж чадсандаа энэхүү хөрөнгө оруулалт зөв байжээ гэдгийг удахгүй ойлгох болно. Та үр дүн гаргаж чаддаг манлайлагч байхыг хүсэж байгаа бол бусдад зарим ажлаа хариуцуулж сурах хэрэгтэй.

Автоматжуулах боломжтой ажлуудыг автоматжуул. Бараг л таны төсөөлж болох бүх зүйлд зориулсан програм хангамж хийгдсэн байдаг. Кофе чанах, гэрэл унтраах, машин онгойлгох, санхүү, бүртгэл хөтлөх, борлуулалт, имэйл, маркетинг, агуулга түгээгч, гэх мэт маш олон төрлийн програмууд бий. Эдгээр дижитал ажиллах хүчнийг эрхшээлдээ оруулж, технологийг өөрийнхөө төлөө ажиллуулж сурах хэрэгтэй.

Хэрэгтэй холбоосууд

Buffer — Сошиал медиа дээр тавих постуудаа хуваарьт оруулах

Fiverr — 5 доллар төлөөд бүхнийг хийлнэ

Upwork — Бизнесийнхэн болон чөлөөт ажиллах хүчнийхний уулздаг онлайн орчин

CoSchedule — Блогуудын сэдвүүдийг ухаалгаар анализ хийнэ

Typeform — Онлайн орчинд санал авах, форм үүсгэх

IFTTT — Дижитал орцуудыг ашиглаад “Хэрвээ зөв бол энийг үгүй бол тэрийг гүйцэтгэ” гэх мэт төрлийн автоматжуулалт хийдэг

Zapier — Вэб аппуудын хооронд автоматжуулсан ажилбарууд гүйцэтгэх боломжтой

№7 ДИЗАЙН

Дизайн гэдэг нь агуу бүтээлүүдийг сайн бүтээлүүдээс ялгаж байдаг тэр ойлголтыг хэлдэг. Одоо ч гэсэн маш олон компаниуд дизайныг анхаарч үзэлгүй яаран зах зээлд гарснаар эртний алдаануудыг давтсаар л байна. Дизайн гэдэг бол зөвхөн хэрхэн харагдах тухай ойлголт биш, харин хэрхэн ажиллах тухай ойлголт юм.

Урьдчилсан загвар. Өөрийн санаагаа маш хурдан хугацаанд загвар болгон гаргаж сурах, гол хэрэглэгчдэдээ танилцуулан тэдний сэтгэгдлийг сонсох нь чухал. Загвар гаргах дижитал ур чадварыг эзэмшсэнээр маш онцгой презентаци бэлтгэж, бүтээгдэхүүнээ урьдчилан баталгаажуулах боломжтой.

Хойш тавихаас зайлсхийх төлөвлөгөөтэй бай. Хэрэв таны санаа бүтэлгүйтэж, дотроо шатаж, бүтээлчээр сэтгэж чадахгүй байдалд хүрвэл, та TED-ийн илтгэлүүдийг сонсож, агуу зохиолуудыг уншаад үзээрэй.

Photoshop сур. Таны бүтээлийг дундаж зэрэглэлээс дэлхийн хэмжээний шилдэг бүтээл болгож хувиргах боломжтой хэрэгслүүд хэдэн арваараа онлайнд байдаг. Photoshop бол тэдний нэг бөгөөд хамгийн түгээмэл хэрэглэгддэг нь юм.

Хэрэгтэй холбоосууд

Canva — Сошиал медиа, блог гэх мэт зүйлд ашиглаж болохуйц график зургуудыг энэхүү онлайн хэрэгслийг ашиглан хийж болно.

Sketch — Mac-д зориулсан мэргэжлийн дижитал дизайны програм

Pixel Buddha — Мэргэжлийн хүмүүст зориулсан үнэгүй болон төлбөртэй агуулгууд

FreebiesbugДизайнеруудад зориулсан сүүлийн үеийн үнэгүй агуулгууд

Behance — Бүтээлч ажилбаруудыг хайх, үзүүлэх онлайн платформ

Pttrns — Мобайлд зориулсан хэрэглэгчийн интерфэйс загваруудын галлерей

Marvel — Гар зураглал, зурмал дизайнуудыг вэб болон мобайл загварт хөрвүүлэгч

InVision — Вэб болон мобайл загваруудыг хөрвүүлэн илүү бодит ажиллагаатай загварт шилжүүлнэ

Dribbble — Элит дизайнерууд хийсэн ажлуудаа хуваалцдаг сүлжээ

Unsplash — Өндөр чанартай, үнэгүй зурагнуудыг өөрсдийнхөө төсөлд ашиглаж болно

Stock Up — Хамгийн сайн, үнэгүй фото зургийн сайт

Design for Hackers12 долоо хоногийн агуулга бүхий дизайны сургалтыг таны имэйл хайрцагт хүргэх болно

--

--

Ц.Баатар

Мэдээллийн технологийн ертөнцөд аялагч