Энтрепренер хүний эзэмших шаардлагатай 10 дижитал ур чадвар — 2

Ц.Баатар
2 min readApr 16, 2019

--

Та энэхүү орчуулгын эхлэл хэсгийг эндээс уншаарай.

№2 САНХҮҮ

Мөнгийг эзэмдэж, санхүүгийн ур чадвараа сайжруулах нь эрүүл энтрепренер амьдралын чухал хэсэг юм. Ихэнхи бизнесүүд замаасаа гарч, унадаг шалтгаан нь бэлэн мөнгөний дутагдалд орох явдал байдаг. Та ганцаараа бизнес эрхэлдэг ч бай, хөлсөөр ажиллагч ч бай, томоохон байгууллагын удирддагч ч бай, таны зайлшгүй анхаарч байх ёстой нэг үзүүлэлт бол бэлэн мөнгөний урсгал юм.

Мөнгийг удирдаж сур. Амжилттай энтрепренерүүд бэлэн мөнгийг удирдахын ач холбогдлыг маш сайн мэддэг. Та өөрийн бүтээгдэхүүн үйлчилгээгээ борлуулж, эсвэл загвар бүтээгдэхүүнээ ашиглан хэрхэн мөнгө босгох арга замуудыг олох ёстой. Хөрөнгө оруулагч эсвэл хувьцаанд тань хөрөнгө оруулалт хийх хүмүүсийг олж, тэдэнд шууд хандаж сурах хэрэгтэй. Ингэхдээ та өөртөө маш итгэлтэйгээр тэднээс хэрэгтэй мөнгөө асууж чаддаг байх нь чухал. Та аливаад шүүмжтэй хандах, анализ дүгнэлт хийх ур чадварыг эзэмших ёстой. Мөн зардлаа бууруулахад бэлэн байх хэрэгтэй. Энэ тийм ч амархан биш гэхдээ эцэст нь энэ бүхэн таны хүссэн үнэ цэнийг бий болгоно.

Хөрөнгө оруулалтын үндсэн ойлголтууд. Хөрөнгө оруулалтын тухай уншиж судла. Хувь хүний санхүүгийн талаар маш сайн ойлголт өгч чадах номнуудын нэг бол К.Робертийн “Баян Аав, Ядуу Аав” ном юм. Энэ номноос та хэрхэн хөрөнгө бий болгох, өр тавихаас хэрхэн зайлсхийх, яаж санхүүгийн өгөөжөө нэмэгдүүлэх талаархи ойлголтуудыг авах болно. Өөртөө үргэлж хөрөнгө оруулалт хийж бай. Хэрэгтэй ном, онлайн хичээлүүдийг худалдаж ав. Уулзалт, арга хэмжээ, зөвлөгөөнүүдэд хамрагд. Мөнгө тань таны бизнесийн эсвэл хувийн мөнгө, аль нь ч байсан хамаагүй зөвхөн өөрийн хамгийн сайн мэддэг зүйлдээ хөрөнгө оруулалт хий. Хэрэгцээгүй эрсдлүүдээс үргэлж зайлсхийх хэрэгтэй. Ямар нэгэн зүйлд хөрөнгө оруулалт хийхдээ үр дүнд нь нөлөөлж чадах зүйлээ сонго. Дараа нь ямар нэгэн зүйл буруугаар эргэхэд та өөрөө түүнтэй тулж ажиллах шаардлагатай болно.

Нягтлан бодох бүртгэл. Нягтлан бодох бүртгэл болон санхүүгийн бүртгэл хөтлөх үндсэн ойлголтуудад суралцахад тийм ч хэцүү биш. Харин ч танд эдийн засгийн талаархи мэдлэгээ сайжруулж, өөрийн бизнесийн хэмнэлийг ойлгоход тус болно. Хүснэгтэлсэн мэдээллийг боловсруулах, анализ хийх, уншиж сурах нь хүндхэн шийдвэрүүдийг хялбархан гаргахад шаардагдах үнэ цэнэтэй олон өгөгдлийг танд өгөх болно. Найдвартай өгөгдлүүдтэй болсноор та түүнд суурилсан таамаглал дэвшүүлэх, урьдчилсан дүгнэлт гаргах тал дээр өөртөө илүү итгэлтэй байх болно.

Хэрэгтэй холбоосууд

SquareХаанаас ч төлбөр хүлээн авах

XeroХэрэглэхэд хялбар, мэргэжлийн санхүүгийн програм

Stripe — Онлайн төлбөр тооцоо боловсруулах шийдэл

Gumroad — Дижитал файлуудыг борлуулах (PDF, зураг, график дизайнууд, видео гэх мэт олон төрлийн)

Wave Apps — Санхүү бүртгэл, нэхэмжлэх боловсруулах, төлбөр тооцоо, гүйлгээ, санхүүгийн баримт зэрэг боломжуудыг агуулсан жижиг бизнест зориулсан үнэгүй програм

You Need A Budget — Хувийн төсөв болон санхүүгийн энгийн бөгөөд хүчтэй програм

PayPal — Онлайн борлуулалт хийх, мөнгө шилжүүлэх, хүлээн авахад зориулсан хамгийн өргөн ашиглагддаг онлайн төлбөр тооцооны шийдэл

Revolut — Онлайн банк танаас ямар нэгэн хураамж авдаггүй. Өдөр тутмын хэрэглээнд ашиглах үнэгүй урьдчилсан төлбөрт дебит картаа аваарай

Үргэлжлэл хэсгийг эндээс уншаарай!

--

--

Ц.Баатар

Мэдээллийн технологийн ертөнцөд аялагч