ДОМОГТ АНУ ХАТАН

Tsengelsuren Surenkhorloo
Lightness of Being
Published in
3 min readJan 28, 2019
Миний хувьд уншсан анхны “Хатны тухай түүхэн зохиол” байлаа.

Түүхэн зохиолын онцлогуудын нэг нь тэгвой ингэвой, буй за, ажгуу, тэгэх тун ингэх тун, тэгж ингэж үл болно гэх үгсийг түлхүү ашигласан байдаг шүү дээ. Блогоо ч гэсэн ийм өнгө аястай, товч тодорхой бичих гэж хичээсэн. Таалан соёрхоно уу… :D

1

Хүн бүр өөрсдийн заяа төөргийг бүтээдэг гэж ярьдаг ч Ану хатны хувьд өөр байлаа. Эхийнхээ хэвлийд байхаас л түүний хувь заяа бичигдсэн. “Хатан хаан болох заяатай ч урт наслахгүй нь… хатгалдах дайсны суманд өртөн амь эрстэж, түүх шастирт мөнхрөн үлдэх хувьтай охин юм.” Үүнээс түүний урт наслахгүйг, дайны талбарт нас эцэслэхийг нь мэдэхээс гадна дайн тулаанд оролцох хэмжээний ухаантай зорилготой, морь унах, нум сум харвах эрдэмд гаргууд байсныг мэдэж болно.

2

Тэрээр Мандухай цэцэн хатан шиг эрдэм оюун төгөлдөр, эрэлхэг зоригтой болохыг бас нарны хурц гэрлийг нэвтлэн газар дэлхийд ганцаар үзэгдэгч өдрийн од мэт содон хүн болох сон хэмээн мөрөөддөг байсан. Үүнээс түүнийг өвөг дээдсийнхээ түүх тэр дундаа хатдын түүхэнд машид их сонирхдог байсан бөгөөд Монголын түүхэн дэх дайчин хатдын тухай түүх судар, аман ярианд дурдагдсан баримтууд түүнийг ДОМОГТ АНУ ХАТАН болоход хөтөлсөн болов уу…

3

Та бидний сайн мэдэх “Миний нутгийн газар шорооноос бурхан гуйсан ч бүү өг” гэж хэлсэн Зүүнгарын хаант улсын хаан Галдан бошигт (1644–1697)-ийн их хатан бол Ану билээ. Ану Галданд 6 настай байх даа сэтгэлтэй болсон ч анхнаасаа хатан нь байгаагүй. Галдангийн ах Сэнгэтэй ураг барилдсан ч хадмын гэрт очихын өмнө Сэнгэ хорлогдож, эртний “АСРАХУ” ёс болох “эрийнхээ төрөл, ах дүүтэй нь ураглах” жамын дагуу, нөгөө талаас азтай ч юм шиг тохиолоор хайртай залуугийнхаа их хатан болдог.

4

Алтан ургийн эмэгтэйчүүдийн тавиланг доорх 2 ишлэл яруу тод илэрхийлээд өгөх биз.

“Бүсгүй хүн бичиг эрдэмт хэтийдтэл шамдлаа гээд хар толгойдоо лай хураах нь илүү. Түүний оронд уур омгоо дарж, эр нөхрийнхөө талыг даган, аашийг нь олж, сул дорой, гэнэн хонгор зангаараа бамбай хийж сурах нь дээр”

“Сэтгэлтэй дуртай хүнтэйгээ дэр нийлүүлнэ гэж бүсгүй заяанд ховорхон тавилан.”

Тухайн үеийн бүсгүй хүний тавилан — Бор гэртээ үр хүүхдүүдээ хараад л сууж байх.

5

Монгол Ойрадын хатдын тухай хэсгүүдийг уншаад нэг л зүйлийг ихэд бодном.

Арван жилд ангийн ханыг гоёх АЛТАН УРГИЙН ХААДУУДЫН зураг дунд ЯАГААД БОГИНО ХУГАЦААНД Ч ГЭСЭН ТӨР БАРЬЖ БАЙСАН ХАТДЫН ЗУРАГ БАЙЖ БОЛООГҮЙ ЮМ БЭ?

“Тэд зарим хаадууд шиг эх нутгаа хагараг дуулж, элэг нэгтэнтэйгээ дайтаагүй байхад тэдний гавьяаг яагаад үнэлээгүй юм бол?

Тэд бүсгүй хүний гоо зүй, үр хүүхдээ умартан эх орныхоо төлөө адилхан л тэмцсэн биз дээ” гэж хэсэг бодлогоширч басхүү бухимдав.

Харин одоо энэ цаг үе эсрэг тэсрэг байхад ЭМЭГТЭЙ ТА ӨӨРТ БУЙ БҮХ БОЛОМЖИЙГ АШИГЛАЖ, ХҮЙСЭЭР ЯЛГАВАРЛАН АНГИЛСАН ЭРХ ТЭГШ БУС БАЙДЛЫН ТӨЛӨӨ ДУУ ХООЛОЙГОО ХҮРЭХ ГАЗАР ХҮРТЛЭЭ ХҮРГЭХЭД ХИЧЭЭГЭЭСЭЙ.

Ийнхүү #ӨөрийнхөөТөлөө #ӨдөрБүрНэгКино #ДолооХоногтНэгНом нэг жилийн аяны хүрээнд уншсан 5 дахь ном “ДОМОГТ АНУ ХАТАН” байлаа.

Би өмнө нь A year to remember, The Art of Loving, Bossypants, Автуус ба амьдрал номуудыг уншсаныг блогийн минь уншигч нар мэдэж байгаа байх аа.

Энэ хүртэл уншсан та бүхэнд маш их баярлалаа. Шүүмжлэл магтаал юу ч байсан сэтгэгдлээ үлдээж Facebook хаягаар минь холбогдоорой. Мөн эдгээр номуудын онцлох ишлэлүүдийг уншмаар байвал Instagram минь зочлоорой.

Та үнэт 3 минутаа үр дүнтэй уншлагад зарцуулсан гэж үзэж байвал CLAP ICON дээр дараарай.

Баярлалаа ^^

--

--