Амьдралдаа бодит өөрчлөлт хийхийг хүсэж байвал…

Enkhbolor Gantulga
GammaState
Published in
2 min readJul 23, 2019

Гацсан мэт санагдаж байгаа бол дараах 10 зүйлээс ядаж нэгийг нь дагаад үз.

1.Эргэн тойрны бүх хүмүүстэй эелдэг харьцах. Эелдэг байх цаг зав, сэтгэлзүйгээ зарцуулах 2 ялгаатай шүү. Ер нь л өөдгүй зан гаргадаг хүмүүс хамгийн аз жаргалгүй, өөртөө итгэлгүй этгээдүүд л байдаг байх. Сэтгэлзүйн хадтай хүмүүс харилцаанд ач холбогдол өгдөг бөгөөд бусад хүмүүст хүндэтгэлтэйгээр харьцдаг.

2. Хэн нэгний анхаарлаас хараат бус байх. Тэр нь өөрийгөө бусад хүмүүсийн үзэл бодол, харах өнцгөөр тодорхойлох бус өрийн хүссэн, хийх хэрэгтэй гэж бодсон зүйлээ л хий.

3. Comfort zone (ая тухтай орчин)- оос гарах. Өөрийнхөө ертөнцийн танин мэдэх хамгийн чухал алхам — энэ л байх. Багаас чинь эргэн тойрны хүмүүсийн хэлсэн зүйлс болон орчин тойрны үүсгэсэн мэдээллээс ангижрахад тусална. Та өөртэйгөө нүүр тулна- зарим зүйлс танд ч таалагдахгүй, гэвч хөшигний цаанаас амьдралыг хармааргүй байгаа бол ядаж нэг удаа ч гэсэн тавгүй байсан зүйлээ туршиж үз.

4. Айдсаа даван туулах. Тэр нь маш энгийн зүйл байж болно — олон нийтийн өмнө тайз дээр гарах, таалагддаг залуу/бүсгүйн утасны дугаарыг авах, хайртай хүндээ хамгийн эмзэг дурсамжаа хуваалцах.

5. Атгаг санаа, хорслоос салах. Тэр бодол болгон чинь өөрийг чинь аз жаргалтай амьдралаас чинь нэг алхам холдуулж байгаа. Харин хэлээд л байгаа ш дээ — Мартах бол хамгийн харгис шийтгэл болон хамгийн нөлөөтэй эм!

6. Балиар өөдрөг хүмүүсээр өөрийгөө хүрээлэх. Бүхий л зүйлийг эерэгээр харж, өөртөө болон өрөөлдөө энэрэнгүй ханддаг хүмүүстэй ойр байх.

7. Нээлттэй сэтгэхүйтэй болох. Бусад хүмүүсийн үзэл бодол, ертөнцийг харах өнцгийг сонирхох. Аливаа зүйлийн зөв буруу гэж ангилахаас илүүтэйгээр өөр өнцөг байгааг хүлээн зөвшөөрөх.

8. Атаа жөтөөнд автахгүй байх. Амжилт болон аз жаргал дуусашгүй нөөцтэй байдаг тул бусад хүмүүсийн амжилтад баярлаж сур.

9. Өнөөдөртөө амьдрах. Өнгөрсөн бол өнгөрсөн, маргааш гэдэг нь бидний төсөөлөлд л бий. Дурсамжид амьдарснаар дэргэд чинь байгаа сайн сайхан бүхий л зүйлээ олж харахгүй өнгөрдөг.

10. Үргэлж өөртөө итгэх. Бүтэлгүйтэл, хүнд хэцүү болгоны ард туршлага, аз, ухаарал гэх зэрэг бэлэг дүүрэн байдгийг ойлгох. Түр зуурын сэтгэл хөдлөлд автан тавьсан зорилгоосоо буу буц.

By DegleeX

--

--

Enkhbolor Gantulga
GammaState

Novelty seeker. Design thinking addict. Lifelong learner. Innovation junkie. Mindset adjunct.