Өглөөний хүн болох энгийн 5 алхам

Kush
Move Right with Kush
3 min readMay 21, 2024

Сүүлийн долоон жил өглөөний хүн болсноор би дан ганц бүтээмжээ нэмэгдүүлээд зогсохгүй, бодол санаандаа төвлөрөх, өөрийгөө хөгжүүлэх, стрессээ тайлах, дасгалжих гээд эрүүл мэндийн хувьд тэнцвэртэй байхад нөлөөлсөн юм. Таван алхмыг гүйлгээд уншаад хэрэгжүүлээрэй.

1. Өглөө босох сэдэл чинь хэр хүчтэй вэ?

Зарим хүмүүс энергиэ орой зарцуулж дадсан байдаг. Тэднийг би энэ бичвэрээрээ үгүйсгэх гээгүй юм шүү. “Өдрийн аль цагт энергитэй, аль үед нь буурч, нойрмоглож эхэлдэгээ анзаарч чадвал бүтээмжээ хуваарилж чадна” гэсэн үг бий. Иймээс өглөө эрт босох хангалттай шалтгаан танд бий юу гэдгийг бодоод нэг үзээрэй. Байхгүй бол мэдээж энэ хэсгийг алгасаад уншчихна бизээ. Өдрөө үрэн таран хийхгүйн тулд бид хийх ёстой зүйлсийн жагсаалтынхаа хамгийн чухалаас эхэлдэг. Миний жагсаалтын хамгийн эхэнд дасгалжих ном унших, төвлөрөх, зэрэг зүйлс байдаг ба надад амьдралын эрч хүч өгч, өөдрөг байлгадаг юм.

2. Эрт унтахаас гадна зөв сэрүүлэг тавих нь

Тогтмол цагт унтах нь тогтмол цагт сэрэх арга байдгийг бид мэднэ. Хэрхэн бөх нойрсох талаар өмнө нь бичиж байсан тул энэ талаар дурдахаа алгасъя. Утасны өөрийнх нь сэрүүлэг муухай байдаг тэ? Би Sleep cycle гээд аппликэйшнийг сэрүүлгээр хэрэглэдэг болоод гурван жил болжээ. Намайг сэрэх үед сэрээдэг нь өглөөг аштайхан эхлэхэд тусалдаг юм. Жишээ нь өглөө 6 цагт босох бол 05:50–06:05-ын хооронд намайг сэрэх үеэр өөрөө дуугардаг.

3. Кафейнд мэдрэг бол…

Сайн нойрссон үед кафейний үйлчилгээ тун сайн. Харин нойроо дарах арга нь кафейн биш. Миний дадал гэвэл үдээс өмнө кофе ууж, үдээс хойш сэргэхдээ кафейнтэй цай (хар, ногоон, үүлон) уучихдаг. Амралтын өдрөөр аль болох кофе уухгүй байхыг хичээдэг.

4. Өглөө ямар нэг гоё юм урьтаж үздэг

Art of Noticing номонд хэрхэн орчин тойрноо анзаарснаар түүнийгээ бүтээл болгох вэ талаар гардаг. Өглөө ямар нэг шувуу, амьтан, эсвэл зүгээр л моддын хөдөлгөөн зэргийг анзаарах нь надад хэмжээлшгүй их таашаалыг өгдөг.

5. Амралтын өдрөөр ч хэтрүүлэн унтахгүй байх

Тээртэй боловч энэ дүрэм ажилладаг шүү. Оройд би голдуу 22:00–23:00 цагт унтаж өглөө 05:00–06:00 цагт босдог. Амралтын өдрөөр их унтлаа гэхэд өглөө 08:00-аас хэтрүүлдэггүй. Өдөр уртассан хавар зуны энэ өдрүүдэд өглөө сэрэхгүй байвал хамгийн түрүүнд хөшгөө нээвэл нарны гэрэл аяндаа сэрээнэ.

--

--

Kush
Move Right with Kush

ACE Certified Exercise Instructor, producer and a bookworm