F.A.S.T review 3 & quarter 4

3-р улирлын дүгнэлт (7,8,9 сар)

--

зуны сар зургаа биш дээ… ингээд л дуусчихлаа шүү.
өмнөх нийтлэл link

Бие — #SummerBody

Дугуйгаар тасралтгүй явж байгаа. Гэхдээ чиглэл нь сүүлийн сараас өөрчлөгдсөн. Нийтдээ 7.4 км явдаг болж багассан. ✅

Home → School → Work → Sports centre → Home

calendar 2-day rule дагаад бассейн болон турник+гар дээр суниалт хэсэг хийлээ. Ажлын өдрүүдээр 1–5 бассейн 30 минут, өдөр бүр гэртээ minimum 5 турник, 10 гар дээр. ✅❔ (өмнө нь 3 турникээр эхэлсэн)

swimming + exercise

одоо тууштай байх тал дээр бол харьцангуй гайгүй болж байх шиг байна. Амралтын өдрүүдээр далайн эрэг, эсвэл өөр хот, музей нтр гээд явчихаар жоохон “худраад” байгаа. Бас тооны хувьд бага байгааг нь ихэсгэх хэрэгтэй л байна. ядаж 30 турник, 100 гар дээр. Уул нь хийхэд асуудалгүй л хэрнээ “залхуурчих” юм.

5/10 хослолоор хийдэг ээ 10/20 болгоноо эхний ээлжид.
Сагс юмуу Хөлбөмбөг weekly тоглох!

Оюун

#StudyingAtEindhoven 9-р бичлэгээ шинээр өөр сэдвээр (CV/resume) хийсэн. ✅ 10-г бас хийсэн юм байна ✅.

ChatGPT prompt engineering for developers хичээлээ үзээд нийтлэл бичсэн шүү. ✅

Duolingo 300 хоног болсон. Одоо жоохон ярианы давтлага, дуу сонсдыму?
Бас УлсТөр101 ээ дуусгах юм байна.

Сэтгэл

Edogawa Ranpo өвөөгийн 2 өгүүллэгийг уншсан. Нэг нь сонирхолтой, mystery ч юм шиг, detective genre. Нөгөөх нь бүүр содон 😂 уншиж байж бас мангаг нь үзвэл илүү ойлгомжтой.

2-sen copper coin

What is a true warrior? ~Vinland Saga
#Bilosophy Философи цагаан толгойгоо дуусгах юм байна

Санхүү

ААААА шиииит… нэмэлт ажил хийгээгүй, тооцоогоо ч гаргаагүй… ААААА шиииит… тоглоом ч үгүй ядаж тоо бодохоос. Татвараа бодох, тайлан өгөх, буруу бол засах, ирэх жил төгсөхөд ажил яах нтр гээд олон бодох юм байна шүү…

https://www.investopedia.com/terms/m/money.asp

цалин + benefit (халамж)

Сорилт

FIT болсонгүй ээ… ❌

FAST review 2 & quarter 3

Exploring Creativity Beyond Limits нэг ийм “хөтөлбөр” маань харин эхэлсэн. СОНИРХОЛТОЙ. эхний өдөр сургуулийн том Auditorium-д 100-уулаа hide&seek тоглосон. Дараагийнх дээр нь танилцах маягийн яриа хийгээд Nothing, Everything талаар эсээ бичихээр болсон байгаа. ✅

EVERYTHING and NOTHING are the same thing

Онгоцны сургалтад суух гэсэн чинь намайг авахгүй юм шиг байна лээ. 😥 #gliding гэхдээ яахав нэг удаа ниссээн.

ZES

Харин voice clone + үлгэр бас өөр өөр accent-тай fun апп хийж үзэх санаа байгаад л байгаа. Тэрийгээ хийдэг юм уу?

Оны төгсгөлд дахин уулзъя

--

--

Билигүн.Б (Програмч аав)
2B +1% better 2day

I am who I am... || өөрийнхөөрөө байхаас ичихгүй