F.A.S.T review 2 & quarter 3

2-р улирлын дүгнэлт (4,5,6 сар)

--

Frequent.Ambitious.Specific.Transparent better than SMART?!

Дахиад л 3 сар өнгөрч. Эхний улирал хурдан бөгөөд “боломжийн” өнгөрсөн санагдсан. Энэ удаа харин ямархуу байсныг шалгацгаая.

Бие — #SummerBody

Дугуйгаар өдөр бүр 9км явж ✅, ажлын 5 хоногийн 3т (дундаж) нь бассейнд ~30 минут сэлээд (38/91) ✅, гэрийн турник дээрээ ядаж л 3 суниагаад ✅ байгаа.

Гэхдээ гар дээр болон турник суниалтыг 3,6,9,12,15,18 гээд өсгөөд явж байсан ч дундаасаа тасраад бараг мартагдах шахсан. Өдөр болгоны minimum + 7 хоногийн зорилттой явахгүй бол сар, 3 сар гэхээр арай урт болоод байгаа санагдсан шүү. (10/10 → 200/200?)

2-day rule

Гэхдээ нэг анзаарсан юм нь таргалж барьсан юмгүй, ил тод товойхгүй ч цаанаа овоо галбиржаад суурь нь гайгүй болж байх шиг…

Оюун

Хичээл, төсөлтэй холбоотой тэмдэглэлээ хөтөлсөөр байгаа. #StudyingAtEindhoven 9-р episode-оо бичсэн ч нийтлээгүй 😅. Сэтгэлд хүрээгүй болохоор дахиж бичнэ ээ л гээд орхиж. ❌

хэлтэй бол хөлтэй

ChatGPT Prompt Engineering for Developers” энийг үзнэ ээ.

Сэтгэл

Аянгат цагийн тууж, Хүн сандал 2оос хойш “гоё” гэхэд хэцүү Болдсайхан эмчийн зөвлөгөө, Босоо Ганбаагийн ном, Хүрэлсүхийн танц, 38 оны хэлмэгдүүлэлтийг эхлүүлчихсэн дуусгаагүй л явна.

  • Үе үе эморч, зожигрох гээд л байгаа. quarter-life crisis?
    midlife болоогүй зддд… 😂😂😂
Edogawa Ranpo

Энэ өвөө-гийн ном/өгүүллэгүүдийг л уншина даа…

Санхүү

Цалин + “халамж” хүрээд байгаа болохоор өөр ажил хийх талаар санаа зовохгүй л байна… Тооцоогоо баримжаа мэдэх ч бас яс гаргахгүй залхуурсаар 3 сар болчихжээ. ❌

  • Ядаж амралтаараа жижиг ажил олж хийх үүд ээ…

Дахиад нэг жил энэ хэвээрээ л байх уу?

Сорилт

2-р in-house төслөө эхлүүлээд “дуусгачихсан”. System Architect роль үүрээд амьхандаа л бусдыг бага уурлуулж, ажлыг амжилттай урагшлуулж, өөрийгөө бага стресстүүлсэн гэж бодоод байгаа. ✅

Exploring Creativity Beyond Limits нэг ийм “хөтөлбөр”-т бүртгүүлчихсэн. Юу болохын байгаан бүү мэд. Ямар ч байсан шинэ мэдрэмж, өөр өнцөгтэй болоод өөрчлөгдөх байх… ⏲

YOU vs YOU

9 сар хүртэл харин гүрийгээд айхтар FIT болдын бил үү?

92 өдрийн дараа эргэн уулзацгаая. 👋

--

--

Билигүн.Б (Програмч аав)
2B +1% better 2day

I am who I am... || өөрийнхөөрөө байхаас ичихгүй