FAST review 2024-I

1-р улирлын дүгнэлт → 2-р улирлын төлөвлөгөө

--

1,2,3 сар дууслаа…

91 өдөр өнгөрчээ. Яасан ч хурдан юм. Том “ажил”-тай эхэлсэн жил маань ямархуу явж байгаа юм бол?

1. Бие

BeachBody-той болох төлөвлөгөө ер нь fail❌ байна шүү. Яахав #calendar2day бол гайгүй, гэхдээ тоон дээрээ их муу. Бас ажлын байр солигдсонтой холбоотойгоор бассейн огцом багассан. Оронд нь 3 сард weekly сагс нэмэгдсэн байна.

S=Swim, E=Exercise, B=basketball

🎯 5 pull-ups, 10 chin-ups, 15 push-ups тогтмол хийх
🎯 Thursday, Saturday, Sunday сэлэх
🎯 Tuesday, Saturday сагс

2. Оюун

УлсТөр 101 fail❌. Ярианы Dutch fail❌. Яахав Duolingo streak-ээ (484✅) нэг юм тасалчихгүй яваад л байна. EngD thesis төсөл маань 3/1-тээ орсон, demo v1 гаргасан, гайгүй л байна.

өнгөрсөн жилйин EngD thesis winner

🎯 Том зорилго мэдээж бий. Нэмээд Cum laude?
🎯 УлсТөр 101 дуусгах (сонгуулиас өмнө)

3. Сэтгэл

Harry Potter-н эхний ботийг сонсоод + гүйлгэж уншаад дуусгасан. Төсөөлсөн шиг гоё бол байсангүй. Аан бас “Сүмтэй бударын чулуу” -г дахиж энд тэндээс нь гарчиглав. Төгөлдөр хуур сурах гээд эхлүүлсэн…

Р.Чойном — Туг

🎯 Болор цомын хэдэн шүлэг олж уншина аа
🎯 Төгөлдөр хуурын үндэс + нэг ая

4. Санхүү

Дахиад л… Татвар нтр бодох, тооцох хэрэгтэй юу? хэрэгтэй. Хийсэн үү? хийгээгүй… 🤣 3 сараас өнгөрсөн жилийн татвараа бодоод явуулах боломжтой болсон. Тэрийгээ юу ч гэсэн хийе байз.

Tax return in the Netherlands

🎯 Tax 2023
🎯 Monthly finance… Income - Rent - Food - Lesson - Entertainment - other…

5. Сорилт

Moroccon-Tagine 4 удаа хийлээ. Бага багаар түлэх нь багасаад, амт нь нэмэгдээд л байгаа ч, миа хэвээрээ. Дахиад 4 хийчихвэл аятайхан болчих юм болов уу? Сэлэлт огцом багассан ч яахав “тайвандуу” сэлээд байгаа. Шинэ бичлэг байхгүй ээ❌. #unfiltered #BeLive

Egg sandwich

🎯 Төгөлдөр хуур сурахыг энд бас давхар оруулчихъя
🎯
breakfast-д нэг гоё юм сурна
🎯
ST winner болох?

PrimeVideo дээр 2, 3н сонирхолтой юм үзлээ. Babylon — suicide зөв үү? Soulmates — заяаны хань шинжлэх ухаанаар мэддэг бол ямар вэ? Upgrade — хүн/програм… ойрын ирээдүй мөн үү?

Нэг иймэрхүү эхний улирал дууслаа. Одоо дараагийн 3 сар “хичээх” л хэрэгтэй байх шиг байна. Хийх юм нь тодорхой.

--

--

Билигүн.Б (Програмч аав)
2B +1% better 2day

I am who I am... || өөрийнхөөрөө байхаас ичихгүй