How I got my first AWS certification / Би хэрхэн AWS сертификат авсан талаар

2B | +1% better 2day | aws.007

--

Дараа нь шалгалтаа өгчхөөд тестэнд хэрхэн бэлдэх, шалгалт маань ямархуу байсан талаар дэлгэрэнгүй оруулна аагэснээс хойш 4 сар гаран өнгөрчээ.

Линк ахын хэлсэн шиг удаан ч гэсэн урагшилсаар байгаад эцэст нь нэг юм эхнийхээ шалгалтыг өглөө.

TL;DR

Өнөөдрийн нийтлэл маань ерөнхийдөө Бэлтгэл, Бүртгэл, Шалгалт өгөх, Дараа нь гэсэн 4 хэсэгтэй байгаа. Бэлтгэл хэсгийг л сонирхож байгаа бол товчхондоо

Онлайн хичээл үзээд, AWS дээр туршаад, хийсэн юмаа блог болгож бичээд, жишиг тест НҮДЭЭД бай 👌👌👌

дэлгэрэнгүй сонирхож байвал үргэлжлүүлээд уншаарай. 📑👀

Бэлтгэл

#1 Хичээл үзэх

Мэдээж хичээл үзэж л таараа. Миний хувьд хэд хэдэн online хичээлүүд үзсэн.

Эхний 2 нь 7 цаг орчмын үнэгүй видео хичээл. Нөгөө 2 нь сарын 29$, жилийн450$ төлбөртэй вэбсайтууд. Гэхдээ 7 хоногийн free trial + гар утасны аппликэйшн хоёрыг нь ашиглаад хичээлийн бичлэгүүдийг нь татаад авж болно. Тэгээд л төлбөр төлөхгүйгээр offline-р хичээлээ үзнэ дээ. 🌐

A Cloud Guru vs Linux Academy (mobile app)

#2 Hands-on experience

За тэгээд дан хичээл үзэхээр ойлгоод ч байгаам шиг үгүй ч юм шиг болчихно оо. 😕 Тэгэхээр яг бодит амьдрал дээр ТУРШИХ хэрэгтэй. (AWS)

Linux Academy сэдэв болгоны дагуу лаб хийх боломжтой байдаг

Миний хувьд ажлын шаардлагаас гадна, хувийн сонирхлоороо янз янзын AWS сервисүүдийг нь ашиглаж үзсэн болохоор энэ тал дээр харин ч гайгүй байсан.

  • EC2-той холбоотой сервисүүд (VPC, NACL, SG, ELB, EBS)
  • Өгөгдөл хадгалах (S3, RDS)
  • Автоматжуулалт (Cloud Formation)
  • Serverless (Lambda, Step Function)
  • Тогтмол зардалтай бөгөөд хэрэглэхэд хялбар LightSail

Тэгээд бодоод байхад дараах шаардлагуудыг хангасан 1 вэб хийгээд үзчихэд л бараг бүгдийг нь ОЙЛГОЧИХМООР юм билээ.

Example web app on AWS

#3 Share-лэх

Миний нийтлэлүүдийг уншиж байсан бол юм сурах хамгийн сайн арга нь бусдад ЗААХ гэсэн байсныг санаж байгаа байх.

Би юу ойлгов? (Part 2 of 3) — link

Яг тэр зарчмын дагуу би ч бас сурсан зүйлээ бусадтай хуваалцсан байгаа. Сүүлийн 2 сарын хугацаанд компани дотроо AWS : CP-н хичээл заасан. Заах гэхээсээ илүү хамтдаа суралцсан гэвэл таарна 😅

#4 Тест хийх

Шалгалтад бэлдэх шилдэг арга бол ТЕСТ бөглөх. Алдсан асуултуудаа ЦЭЭЖЛЭЭД л дахиад бөглөнө шүү дээ. 😂

Тестийн хувьд AWS-н жишээ тест, Udemy тест курс, Linux Academy хичээлийн сэдэв болгоны багцын тест, A Cloud Guru-н exam simulator ашигласан.

A Cloud Guru : Exam Simulator

Бүртгэл

Бэлтгэл ханаад ирэхээр андашгүй. Аяандаа нэг л чадах юм шиг санагдаад л, 90 минутын тестээ 15 минутанд машиндаад л. Тийм бол тэгээд цаг нь болжээ гэсэн үг. A Cloud Guru, Linux Academy зүгээс practice test-ээ 90%+ авдаг болчихвол хангалттай гэдийм байна лээ.

Шалгалтынхаа цагийг захиалахдаа AWS Training -> Certification цэс рүү орно. Go to your account товчийг дарахад CertMetrics-н вэб рүү шилжих бөгөөд тэндээс шалгалтынхаа газар болон цагийг сонгоод захиалгаа өгнө.

AWS Training & Certification

Шалгалт өгөхөөс өмнө 1 чухал хийх зүйл байгаа. Тэр нь нэмэлт 30 минут авах. Англи хэл нь унаган хэл биш учраас тийм боломж байгаад байгаам. Үнэгүй юманд нугасгүйгээс хойш яады тэ, авсан нь дээр 😁 Энэ линк дээрх зааврын дагуу хүсэлт илгээх бөгөөд APPROVED болсны дараа шалгалтаа захиалах ЁСТОЙ. Тэгэхгүй бол +30 минут нь орохгүй, хэрвээ 1 удаа л шалгалт өгчихвөл дараа нь бас болдоггүй #гэсэн.

English as a Second Language (ESL)

Захиалгаа өгсөн бол төлбөрөө төлөх хэрэгтэй. Миний хувьд Голомтын Social Pay : Virtual Card ашиглаад төлсөн. Долларын ханш өсчихсөн 100$ = 270k болж байна лээ. Картын дугаар, дуусах хугацаа, CVV код, гэрийн хаяг, зип код хэрэг болно.

AWS Solutions Architect Associate — exam payment

T-day (Шалгалт өгөх)

Шинэ оны эхний ажлын өдөр 6:25-д босоод ажилруугаа явлаа. 7-с өмнө очих хэрэгтэй байсан юм. 12:00-с шалгалттай болохоор 11:30 хүртэл ажиллаад цайны цагаараа амжуулах гэсэндээ. 🚴‍♂️

Empasoft (1 of only 2 testing center in UB)

Шалгалт өгсөн төв маань Empasoft гээд Залуучууд зочид буудлын ард нууцлагдмал байрлалтай газар. Тойрч ороод бүүүүр тулаад очвол машинаа тавих зогсоол байдаг юм байна лээ. (Баруун талын, хаалга 3 давхар)

Шалгалт өгөхдөө Иргэний үнэмлэх + Банкны картаа аваад очиход болно. (Нэр нь зөрж болохгүй)

Шалгалт өгөх өрөө нь жижигхээн буланд хуучны гэмээр 14" дэлгэц, утастай моустай юм билээ. Жоохон миа юу 😅 За тэр ч яахав гол яриа руугаа орьё.

Шалгалтанд юу ирвээ ❓

AWS : CP test domains

Үүлэн технологи гэж юу болох, ямар давуу талуудтай, AWS global infrastructure-н бүтэц, WAF-н 5 баганын талаарх асуултууд нилээн байсан.

Аюулгүй байдалтай холбоотойгоор IAM болон Shared Responsibility Model-н асуултууд хэд хэд ирж байна лээ. Бас NACL + SG хоёр.

Технологийн талаас бол AWS-н хамгийн түгээмэл сервисүүдийг л сайн мэдэхэд хангалттай санагдсан. (VPC, ELB, EC2, EBS, RDS, S3, CloudFront)

Харин төлбөртэй холбоотойгоор Reserved Instance, TCO calculator, pay-as-you-go гэсэн ойлголтуудыг мэдэж байхад бараг болохоор. 😁

Хэр хийв ✅

Ерөнхийдөө бол ИХ АМАРХАН. Хамгийн доод түвшний, ерөнхий мэдлэг шалгасан тест болохоор тэр байх. Бас бараг бүтэн жил тойрон AWS дээр ажиллаад, хүн амьтанд хичээл заагаад, сүүлийн 2 өдөрт нь тест машиндсан болохоор юун 1 асуултад 2 минут. 20 секунд л бараг болсон байх.

65 асуултыг хийж дуусахад 18 мин өнгөрсөн байсан. Тэгээд 10 мин гаран review хийгээд 31:16-д тестээ дуусгасан байгаа. Нийт асуултуудаас 3 дээр нь л эргэлзээтэй байсан болохоор эртхэн дуусгаад цайны цаг дуусахаас өмнө ажилруугаа яараад гэх үүдээ. Гэхдээ өөртөө 100% итгэлтэй биш бол цагаа дуустал нь АШИГЛААРАЙ гэж зөвлөмөөр байна.

What happens next (Дараа нь)

Шалгалтын хариу нь шууд End Test дарсны дараа тэнцсэн, тэнцээгүй гээд гараад ирдэг юм билээ.

AWS 1st certificate (Cloud Practitioner)

Yeeey… 😜🤘 Нэг өдрийн дотор л дэлгэрэнгүй мэдээлэл, discount voucher, certification badge нтр нь системрүүгээ орчихож байна лээ. Аа тийн шалгалтын report дээр оноо маань 950/1000 гэж байсан 🤘 🤘 🤘

verification link
  1. AWS certified gear store тусгай дэлгүүрээр үйлчлүүлэх эрх
  2. AWS practice test үнэгүй өгөх 1 эрх
  3. AWS SME Program сертификатын шалгалтын асуултуудыг үүсгэх, шалгах, саналаа өгөх боломж
  4. AWS Exam Discount дараачийн шалгалтаас 50% хөнгөлүүлэх эрх
AWS Gear Store

За нэг иймэрхүү байна. Богинохоон болох байх гэсэн нилээн нуршчих шиг боллоо. Гайгүй байгаа 😅 Ирэх 7 хоногт дараачийн шалгалтаа өгч амжвал ярья2 🤙 🤙 🤙

UPDATE : AWS Solutions Architect Associate post

--

--

Билигүн.Б (Програмч аав)
2B +1% better 2day

I am who I am... || өөрийнхөөрөө байхаас ичихгүй