4 насны хана
Надад нэг 4 настай жаал бий. 4 нас хүрээд ой ухаан хөгжөөд, хэл яриа сайжраад элдэв зүйл ярилцаж, санаа бодлоо илэрхийлдэг болсон болохоор эгдүүтэй хөөрхөн байдаг юм. Гэхдээ заримдаа ааш аяг нь олдохгүй. Гэнэт уйлж чамд хайргүй гэж зандарна, тэгснээ секундын дараа ирж наалдан уучлаарай гээд эрхэлнэ…