Би хэрхэн AWS Certified болсон бэ?

FIBO CLOUD
FIBO CLOUD
Published in
7 min readSep 29, 2020

AWS Certified Solutions Architect — Associate (SAA-C02) шалгалтад бэлдэх

Нийтлэл уншиж буй хүмүүстэй мэнд хүргэе. Намайг Бат-Оргил гэдэг. 2020 онд МУИС-г IT-р төгсөөд FIBO CLOUD компанид ажиллаж байна. Энэхүү сэдвийн хүрээнд доорх агуулгуудад хуваан авч үзнэ.

SAA-C02

  1. Cloud гэж юу бэ?
  2. Cloud Architect гэж хэн бэ?
  3. SAA-C02 шалгалт товч тайлбар
  4. Шалгалтад бэлдэх хугацаа
  5. Миний шалгалтад бэлдсэн эх сурвалжууд
  6. Дүгнэлт

Би дээрх сэдвүүдийн хүрээнд бичсэн ба “Cloud гэж юу бэ?” хэсэгт Cloud-тэй холбоотой богино хэмжээний тайлбар болон Cloud-ийн тухай дэлгэрэнгүй уншиж болох холболтууд байгаа. Цаашлаад Solution architect гэж хэн болох ямар ажил хийдэг тухай дурдах ба энэ хэсгээс хойш шалгалтад хэрхэн бэлдэх тухай бичсэн. Хэрвээ та шууд шалгалтад бэлдэх тухай уншмаар байгаа бол 3 сэдвээс эхлүүлээд уншина уу.

Энэхүү сэдвийн хүрээнд апликейшн гэдэг үгийг апп гэж товчилсон байгаа шүү.

CLOUD гэж юу бэ?

Нийтлэг Cloud storage-ууд

Хүмүүс энгийнээр Үүлэн технологийг ойлгохдоо ICloud, Dropbox, Google Drive гэх мэт Cloud storage үйлчилгээнүүдийг боддог ба cloud storage нь cloud ийн нэг салбар болно. Үүлэн технологийг энгийн үгээр тайлбарлавал бид хувийн өндөр үнэтэй сервер худалдана авч хийдэг тооцооллуудыг интернетэд байрлах өөр хүний сервер дээр хийх гэж хэлж болох юм.

Cloud буюу үүлэн тооцоолол гэх ойлголт нь дэхийн хэмжээнд хүчээ аваад удаж байна. Үүнтэй холбоотойгоор олон төрлийн ажлын байр болон мэргэжлүүд гарсаар байгаа билээ. Эдгээрийн нэг нь Solutions architect гэж хэлчхэд буруудахгүй байхаа.

Хэрвээ та Cloud ийн тухай илүү хийг мэдэхийг хүсэв доорх эх сурвалжуудаас уншина уу!

Cloud Certification болон түүний тухай илүү их мэдээлэл авахыг хүсвэл Cloud Engineer: Cloud Certification-уудын тухай энэхүү нийтлэлийг уншина уу!

CLOUD ARCHITECT гэж хэн бэ?

A cloud architect is an IT professional who is responsible for overseeing a company’s cloud computing strategy.

Дээрх өгүүлбэрийг орчуулбал “Cloud architect гэдэг нь компанийн үүлэн тооцооллын стратегийн тогтвортой үйл ажиллагааг хариуцсан хүн юм.”

Миний хувийн зүгээс Cloud Architect гэх хүн нь тулгарсан асуудалд Cloud-д суурилсан хамгийн оновчтой зардалд найдвартай үйл ажиллагаа, нууцлал хангасан, хурдан ажиллах шийдэл боловсруулж түүгээ хэрэгжүүлэх арга замыг мэддэг хүнийг хэлнэ.

SAA-C02 шалгалт товч тайлбар

SAA-C02 шалгалтад бэлдэхийн тулд та эхлээд шалгалтын Blueprint ийг ойлгох шаардлагатай. Үүний дараагаас шалгалтад бэлдэх эх сурвалжуудыг унших болон бичлэг байдлаар шууд туршиж үзэх хичээлийг хийх хэрэгтэй. Миний хувьд A Cloud Guru-гийн AWS Certified Solution Architect ийн хичээлийг 2 давтан үзсэн.

SAA-C02 шалгалтын асуултууд нь нөхцөл байдалд тааруулан хариулт өгөхийг шаарддаг.

Шалгалтын хариулт нь 2 төрөл байдаг.

  • Өгөгдсөн сонголтуудаас таарах 1 ийг сонгох
  • Өгөгдсөн сонголтуудаас таарах 2 болон түүнээс дээш хариултыг сонгох.

Шалгалтад бэлдэхдээ туршилтын шалгалтуудыг(practice exam) авч түүн дээрээ бэлтгэл хийвэл зохино. A Cloud Guru сайтын зүгээс туршилтын шалгалт өгөх нөөц бололцоогоор хангасан байдаг. Миний хувьд шалгалтад орохын өмнө эдгээр туршилтын шалгалтуудыг тогтмол 90% аас дээш өгдөг болсныхоо дараа шалгалтад орсон.

SAA-C02 шалгалтын Blueprint

Энэхүү шалгалт нь шалгалт өгч буй хүмүүсийг хамгийн багадаа AWS дээр нэг жилийн туршлагатай байхыг шаарддаг. Шалгалт нь оролцогчдоос хэрэглэгчийн шаардлагад тохирсон архитектурыг шийдлийг боловсруулахыг шаарддаг.

SAA-C02 шалгалтын гарын авлагад доорх зүйлсийг санал болгодог.

  • AWS дээр нэг жилийн хугацаанд оновчтой зардал, найдвартай ажиллагаа, өргөжүүлж болохуйц байдлаар шийдэл гаргасан туршлагатай байх.
  • AWS ийн storage, compute, networking, database гэх үйлчилгээнүүд дээр туршлагатай байх.
  • AWS ийн Deployment болон нөөц удирдлагын үйлчилгээнүүд дээр туршлагатай байх.
  • AWS суурьтай апп-уудын хувьд технологийн шаардлагуудыг тодорхойлох ур чадвартай байх.
  • AWS ийн Best Practice-уудийг судалсан байх.
  • AWS global infrastructure-ийн тухай ойлголтуудыг мэдэх.
  • Сүлжээний үндсэн ойлголт болон эдгээр нь AWS тэй хэрхэн холбогддог тухай судлах.
  • AWS -ийн нууцлалтай холбоотой үйлчилгээнүүдийг мэддэг байх.

Шалгалт нь нийт 65 асуултад 130 минутад хариулахыг шаарддаг. Хэрвээ та 1000 онооноос 720 нь авч чадвал шалгалтад тэнцэнэ. Шалгалт өгөх үнэ нь 150$.

Чухал: Шалгалтын асуултуудыг сайн уншсаны эцэст хариулна уу! зарим тохиолдолд жижиг мэдээлэл ч зөв харуилтруу хөтөлсөн байдаг.

Шалгалт нь доорх 4 бүлэгт хуваагддаг.

SAA-C02 шалгалтын бүлэглэл ба хувь

Бүлэг 1: Design Resilient Architectures

энэ бүлэг нь шалгалтын 30% ийг бүрдүүлдэг ба бүлгийн хүрээн AWS ийг ашиглана хэрхэн найдвартай ажиллагаатай апп-ны архитектурыг зохиомжлох тухай юм. Найдвартай гэдэг нь тухайн апп-ыг уналтаас хэрхэн гарах, апп-ыг олон газар deploy хийх тухай асуудлуудыг багтаана.

Design resilient architecture бүлэгт доорх AWS үйлчилгээнүүдийг судалсан байх шаардлагатай.

Storage ийн хувьд

  • EBS (Тухайн нэг сервер дээр байрлах volume эсвэл partition)
  • EFS (Серверүүдийн дундын байдлаар хуваалцан ашиглах боломжтой File system)
  • S3 (AWS-ийн Object storage үйлчилгээ. Object гэдгийг нь нэг file юм)

дээрх 3 үйлчилгээн дээр туршлагатай байх шаардлагатай. Үүнээс гадна зарим нэг AWS ийн storage үйлчилгээнүүдийг зүгээр уншаад ойлгосон байхад болно. ЖН: FSx байж болно.

Decoupling апп

  • SQS — Simple Qeue Service
  • SWF — Simple Workflow Service

Технологийн хүрээнд бол доор үйлчилгээнүүдийг мэдсэн байх шаардлагатай.

Бүлэг 2: Design High-Performing Architectures

Бүлгийн хүрээнд танаас storage, compute, networking, database гэх 4 ангилалд хэрхэн High-performace архитектур боловсруулахыг асуудаг. High performace гэдэг нь энгийнээр бол хэрэглэгчдэд хүссэн өгөгдлийг нь байж болох хамгийн хурдан байдлаар хүргэх тухай юм.

Бүлгийн хүрээнд доорх AWS үйлчилгээнүүдийг судалсан байх шаардлагатай.

Performance ихэсгэдэг AWS технологиуд:

дээрх технологиудыг хураангуй төвшинд мэддэг байхад болно.

Scaling буюу Өргөжиж болохуйц дэд бүтэц

  • AWS Auto Scaling
  • EC2 Auto Scaling
  • Load Balance(3 төрөл байгаа ба хэзээ ямар төлийн load balancer ашиглахаа мэддэг байх)

Бүлэг 3: Design Secure Applications and Architectures

Энэхүү бүлгийн хэрхэн нууцлал сайтай апп архитектур зохиомжлох бэ гэдэг тухайл асуултууд ирнэ. Нууцлал гэдэгт AWS ийн нөөцүүд, Апп төвшин, Өгөгдлийн төвшинд нууцлалуудыг багтаасан болно. AWS нөөц гэдэг нь энгийнээр бол таны хэрэглэгч буй бүх үйлчилгээнүүд юм.

Бүлгийн хүрээнд доорх AWS үйлчилгээнүүдийг судалсан байх шаардлагатай.

Хувийн зүгээр зөвлөгөө өгвөл VPC, IAM хоёрыг илүү гүн шатанд ойлгох хэрэгтэй.

Бүлэг 4: Design Cost-Optimized Architectures

Энэхүү бүлгийн хувьд танаас өгөгдсөн нөхцөлд хамгийн оновчтой зардлыг сонгохыг шаарддаг. Задралуудыг storage, network, database, compute дээр авч үзэх хэрэгтэй.

Энэхүү бүлийн хүрээн AWS ийн Serverless үйлчилгээнүүдийг ойлгосон байх шаардлагатай.

RDB нь ерөнхийдөө бол Aurora л тооцохгүй бол Serverless үйлчилгээ бол биш юм.

EC2 буюу Compute үйлчилгээн дээр EC2 ийн ангиллууд болон ямар зардал хэмнэх боломжтой тухай мэдэх. Storage ийн хувьд S3 ангиллуудын тухай мэддэг байх гэх мэт орж ирж болно.

Шалгалтад бэлдэх хугацаа

Шалгалтад бэлдэх хугацаа хүн хүнээсээ хамаараад өөр өөр байх байхаа. Миний хувь ажлын хажуугаар шалгалтад бэлдсэн тул өдөрт 1–2 цагийг шалгалтад бэлдэхэд зориулсан.

Эхний нэг сарын хугацаанд би A Cloud Guru ийн шалгалтад бэлдэх хичээлийг 2 удаа давтан үзсэн. Яагаад 2 давтаж үзсэн бэ гэж үү? Туршилтын шалгалт өгч үзээд 63% тай байсан тул энэ нь цаашлаад миний үндсэн AWS ийн үйлчилгээнүүдийг бүрэн ойлгоогүй байгааг харуулсан гэж бодож байна.

Дараагийн нэг сарын хугацаанд ихэвчлэн туршилтын шалгалтууд өгсөн ба үүний хажуугаар шалгалтад хэрэгтэй гэсэн үйлчилгээнүүдийн AWS FAQ уншсан болно.

AWS ийн шалгалт нь туршилтын шалгалтууд болон FAQ-нээс нээх хол зөрүүтэй орж ирдэггүй.

Миний шалгалтад бэлдсэн эх сурвалжууд

Би шалгалтад бэлдэх дээ үндсэн 3 эх сурвалжийг барьсан.

  1. A Cloud Guru (Туршилт тест болон бичлэг нь хичээл)
  2. AWS Certified Solutions Architect Associate Practice (Udemy)
  3. AWS FAQ

A Cloud Guru ийн туршилтын тест нь олон давтаад хийгээд эхлэхээр миний хувьд хариултуудаа цээжээр мэддэг болсон ба үүнээс болоод ерөнхийдөө Udemy ийн AWS Certified Solutions Architect Associate Practice гэх хичээлийг авсан ба энэ нь 6 тесттэй ба тогтмол 80% авдаг болтлоо тухайн 6 тестийг дахин дахин үзэхийг зөвлөдөг.

AWS FAQ хэрвээ туршилтын тест нь гарч байгаагүй асуултууд орж ирвэл ер нь л AWS FAQ гээс орж ирсэн байх нь элбэг байдаг.

Дүгнэлт

Яг жинхэнэ шалгалт өгч байхад туршилтын шалгалтад дээр орж ирсэн асуултууд тэр чигээрээ орж ирдэггүй ч ерөнхийдөө л ойролцоо асуултууд орж ирдэг иймээс үндсэн суурь мэдлэгээ сайн тавих шаардлагатай байдаг. Шалгалт нь тест буюу олон сонголтод шалгалт тул цээжлэх зүйлс их гардаг дээр нь AWS үйлчилгээнүүдийн хоорондын уялдаа холбоог сайн ойлгосон байх шаардлагатай. Шалгалтад орохоосоо өмнө VPC ийг ямар нэг эх сурвалж харахгүй өөрөө хэрэгжүүлдэг байх, Load balancing ийн FAQ дор хаяж нэг удаа уншсан байхад зохино Load balancing энэ хоёр сэдвийг сайн мэддэг бол шалгалтад дээр ойролцоогоор 15–20 асуулт бол заавал орж ирнэ.

За тэгээд өөр бас гоё туршлагаасаа хуваалцсан нийлтэл уншъя гэвэл доорх нийллийг уншина уу.

I’m an architect at last by Билгүүн Баярсайхан

Хэрэв та хэрэгтэй мэдээллээ олж чадсан гэж үзэж байвал Clap-г харамгүй өгч, Share хийвэл бид урамшиж цаашдаа олон сонирхолтой техникийн мэдлэг мэдээлэл олгох бичвэрүүдийг оруулах болно :D

Шалгалтад бэлдэхэд тусалсан Fibo Cloud-ын хамт олондоо баярлалаа.

--

--