Та 21 нас хүрсэн үү? Тэгвэл дараах номуудыг заавал уншаарай.

Tsengelsuren Surenkhorloo
Lightness of Being
Published in
9 min readJul 25, 2019
Өнгөрсөн жил миний бие төрсөн өдрөөрөө 20+ настай хүн бүхэнд гэх нэртэй блогийг бичиж байсан бол энэ удаа 21+ нас хүрсэн залууст хандан заавал унших номын жагсаалтыг хүргэж байна. Нийгэмд эерэг сайхан бүхнийг түгээдэг мөн салбар салбартаа бүтээлч шилдэг нь байж чаддаг миний хийсвэр менторуудын санал болгож буй номуудтай танилцана уу… ❤ /Зарим номыг хараахан уншаагүй байгаа учраас уншсан хүмүүсийн сэтгэгдлийг орууллаа./

The 5 am Club is the trailblazing — and astonishing — story of two everyday human beings seeking greater productivity, prosperity and serenity in this age of digital distraction and overwhelming complexity who meet a most weird and wonderful tycoon. The quirky yet brilliant billionaire takes them on a marvelous voyage across the world that dramatically upgrades their businesses, rewires their effectiveness and awakens their happiness, along with their sense of personal freedom. Part manifesto for mastery, part playbook for genius-grade productivity and part companion for a life lived beautifully, The 5 am Club is a work that will transform your life. Forever.

The Business of Changing the World

“Very few people view aid as an industry and fewer still know how it works. In this highly informative and accessible book, The Business of Changing the World, Raj Kumar gives us an intimate look at how the aid industry works, the new forces of disruption, and how we can shape this for a future of unprecedented good.” — Ngozi Okonjo-Iweala, chair of the board, Gavi; former finance minister, Nigeria; and former managing director, The World Bank

“In The Fourth Industrial Revolution, Professor Klaus Schwab puts forth a thoughtful framework for leaders to meet the challenge of maximizing the benefits of the profound technological, social and economic transformation reshaping society. Drawing on over four decades of bringing together governments, private sector and other parts of civil society, Schwab starts a wide-ranging discussion on how we can help to ensure that the Fourth Industrial Revolution drives progress for humankind.” — Sheryl Sandberg, Facebook COO and founder of LeanIn.Org

О.Батнайрамдал /UNLOCK PODCAST/

Зуун мянган жилийн өмнө дэлхий дээр хамгийн багадаа зургаан төрлийн хүн амьдарч байв. Харин өнөөдөр ердөө нэг л зүйлийн хүн үлдсэн нь бид буюу Хомо Сапиенсууд. Бусад төрлийн хүмүүст юу тохиолдсон бэ? Бидэнд бас юу тохиолдох вэ?

Зохиолч энэхүү номоо хүн төрөлхтний түүхэн дэх гурван гол хувьсгал болох Танин мэдэхүй, Хөдөө аж ахуй, Шинжлэх ухааны хувьсгалд тулгуурлан бичсэн. Ингэхдээ байгалийн шинжлэх ухааны ололтоор баяжуулан тайлбарласан бөгөөд хүн төрөлхтний түүхийг логик, учир зүйгээр нь тайлбарласан юм./via/

“Хувь хүний зуршил бол амьдрал ажил дээр ч өөрийн хүссэн өөрчлөлтийг авчрах хамгийн том хүч”

“Хэвшмэл маягаар давтагдан хийж буй үйлдлүүд нь зуршил болж тогтдог”

“ Жагсаан бичих нь амьдралаа зохион байгуулах нэг арга юм”

Эдгээр номуудыг жагсаан бичээд, өдөр бүр бага багаар уншсаар ном унших дадалтай болж болох юм.

Та өөрийгөө би ийм, би ингэх хэрэггүй гээд бат итгэчихсэн байгаа юм биш? Хайртай дотнын хүмүүсээ чи ийм, тийм гээд “хайрцагт” оруулаад байгаа юм биш?

MINDSET бол comfort zone-соо гарахыг хүсэж буй, нэгэн хэвийн амьдралдаа уйдсан, шинийг илэрхийлэгч, бүтээгч байхыг эрмэлзэж буй хүн бүхний унших ном шүү. Бодит амьдрал дээр тохиолдсон төрөл бүрийн үйл явдал дээр хэвшмэл сэтгэлгээ болон өсөх сэтгэлгээний ялгааг тайлбарласан маш сонирхолтой жишээнүүд, нөгөө талаас нь өөр өнцгөөс харсан гарцууд бичигдсэн байгаа.

Ж.Энхжин /Mongolian wanderer/

Enjiray: Эмэгтэй хүний амьдрал 20 наснаас эхэлдэг. Энэ бол миний амьдралыг өөрчилсөн ном байгаа юм. Олон эмэгтэйчүүд охидыг уншаасай гэж хүсдэг. Өсвөр насандаа өөрийгөө олохгүй төөрч будлиж явахад өөрийгөө илүү хөгжүүлэхэд тусалсан ном юм.

Rich Dad Poor Dad: Эцэг эхчүүд үргэлж бидэнд сайн зүйлийг хүсдэг ч тэдэнд мэдээж бүхнийг мэдэх боломж байхгүй.

Educated: Уншаад их биширч билээ. Хүний амьдрал гэдэг их сонин бидний мэдэхгүй маш олон зүйлс дэлхийн өнцөг буланд болж байдаг. Хүн өөрийнхөө амьдралыг өөрөө өөрчилж чаддагийг харуулсан тод жишээ ном.

Дөнгөж 20 насны босог алхаж буй залуус эдгээр номыг уншаад авах гээхийн ухаанаар хандаасай гэж хүсэж байна. Амьдрал заавартайгаа ирдэггүй ч номоос бид олон зүйлийг ухаарч өөр дээрээ хэрэгжүүлж болдог. Ном бол дэлхийг илүү амархан ойрхноос мэдрэх боломж олгодог билээ. Миний амьдралд хэрэг болсон номууд байгаа юм.

Т.Нансалмаа / On’n Off

Бидний өвөг дээдсийн тухай өгүүлсэн роман. Зөвлөлтийн зохиолч Василий Яны “Чингис хаан” /1939 он/, “Бат хаан” /1940 он/, “Сүн далай хүртэл” /1951 он/ хэмээх гурамсан роман хойд хөршид 120 удаа 50 гаруй сая хувиар хэвлэгдэн уншигчдын гар дээр очсон цуутай бүтээл билээ. Одоо ч шинэ Оросын хэвлэлийн газрууд энэ гурамсан бүтээлийг “дээлийг нь сольж” дахин дахин сая сая хувиар хэвлэсээр байна. Энд эрэлхэг зориг, хар санаа, эрх чөлөөний төлөөх тэмцэл, жигшүүрт урвалт, чин үнэнч нөхөрлөлийн тухай гарна. /via/

Л.Саруултөгс / Шик хатагтайн зөвлөгөө

SU: Ёстой урт удаан, жаргалтай уншсан ном байлаа даа. Эхний бүлгүүдийг 2 ч удаа давтан уншлаа. Ном уншингаа дасгал хийлээ, иог ч хийх гэж үзлээ. Угаас энэ дэлхийд хүн болж ирсэн юм чинь алдсан ч оносон ч утга учиртай амьдарч байгаад үхэх туйлын үнэнийг хэрхэн урт удаан бөгөөд аз жаргалтай туулах тухай супер настангуудын ярилцлага, зөвлөгөө, бүр идэх хоол хүнсийг бичсэн нь ихэд таалагдлаа. Икигай нь “Ямагт завгүй байхын жаргалан” гэсэн утгатай бөгөөд зүгээр л идэж, уугаад, унтаж, хэвтээд байсан ч завгүй бөгөөд жаргалтай байхын чухлыг тайлбарлажээ.

SU: Энэ номонд зүгээр нэг хувцсаа эвхэх, эд зүйлээ янзлах тухай бичээгүй. Хурааж далд хийхээс илүүтэй өөрт болон бусдад хэрэгтэй эд зүйлс худалдан авах, хэрэгцээгүй буюу өөрийн чинь сэтгэлийг хөдөлгөж чадахгүй байгаа зүйлсээ хаях, хамгийн сүүлд нь ангилан хураах тухай гарна. Гэхдээ энэ бүхнийг нэг дор, богино хугацаанд бүрэн гүйцэд хийхийг ягштал бичсэн. Яагаад бид хувцсаа хэвтээгээр нь дээр дээрээс нь давхарлаж эвхэж болохгүйг, яагаад бид оймсоо бөөрөнхийлж хийхгүйг, хэзээ нэгэн цагт хэрэглэнэ, уншина, өмсөнө гэсэн зүйлсэд хэзээ нэг цаг ирэхгүйг жишээгээр батлан, тайлбарлан бичжээ. Мөн NETFLIX-с киног нь үзээрэй.

Эд юмсад сэтгэл зүрх гэж байдаг бол тэд шүүгээнд хаягдсан байдалтай байхдаа яагаад ч байрлахгүй.

The 7 Habits of Highly Effective People: Powerful Lessons in Personal Change

This isn’t a quick-tips-start-tomorrow kind of book. The concepts are sometimes intricate, and you’ll want to study this book, not skim it. When you finish, you’ll probably have Post-it notes or hand-written annotations in every chapter, and you’ll feel like you’ve taken a powerful seminar by Covey. — Joan Price

How to Win Friends & Influence People

You can go after the job you want — and get it!

You can take the job you have — and improve it!

You can take any situation — and make it work for you!

Монгол влоггер Ану / Anu Harchu

SU: Бүгд л амжилтад хүрэхийг хүсэж, түүний төлөө ямар нэг зүйлийг золиослох шаардлагатай болсоор байна. Юуг ч золиослох шаардлагатай болсон гэр бүл, хайртай бүсгүй/залуу, найзууд чинь л биш. Бид нэг нэгээрээ явсаар амжилтад хүрнэ гэдэг үлгэр. Тэр тусмаа эмэгтэйчүүд төгс зүйл хийхийг хүсэж , хэтэрхий их бодсоор цаг хугацааг алдаж байна. Эмэгтэйчүүдийг бодож байх хооронд эрэгтэйчүүд хэдийн өөрсдийн сэргэлэн занг ашиглан өөдөө тэмүүлж байна. Эмэгтэйчүүд БИ бус БИД гэсэн сэтгэлээр бие биендээ тусалж, эрэгтэйчүүдийг үүнд татан оролцуулах хэрэгтэй. Хүйсийн ялгааг биологийн хичээл дээр л гарга. Амьдрал, бизнес карьерт л лав биш.Хүүхэд төрүүлж, хүүхдүүдээ өсгөх гэх биологийн бичигдээгүй хууль бидэнд бий ч бүхнийг амжуулна гэж итгэж, өөрсдийгөө орхигдуулж болохгүй ээ. Бүх зүйл санаснаар бүтнэ гэж найдаж хүлээх нь урам хугарахын эхлэл. Үүний оронд дэс дараалалтайгаар эмх цэгцтэй хий.Эрх тэгш дэлхийд хүн бүр эрх тэгш эрхтэй. Эмэгтэйчүүд бидэнд өөртөө итгэх итгэл, зориг л дутаад байна. Гэхдээ бас итгэл, зориг байгаад өөдөө тэмүүлэхэд чинь туслах хамтран зүтгэгч байхгүй бол урагшаа л явна. Өөдөө бус…

Тиймээс хүмүүсээ бие биенийхээ жинхэнэ хүсэл сонирхлыг олоход тусалж, хамтдаа зогсолтгүй өөдөө тэмүүлцгээе!

SO GOOD THEY CAN’T IGNORE YOU will change the way we think about our careers, happiness, and the crafting of a remarkable life. FACTFULNESS “This book is my last battle in my life-long mission to fight devastating ignorance…Previously I armed myself with huge data sets, eye-opening software, an energetic learning style and a Swedish bayonet for sword-swallowing. It wasn’t enough. But I hope this book will be.” Hans Rosling
“LEAN IN”-Их сургуулиа төгсөж буй охид заавал уншаарай. “Дорь Идэр дүүдээ”- Ном уншихаар эхэлж байгаа бол заавал уншаарай.
“MINDSET”-ажлын байранд маш их хэрэгтэй ном, “The power of habit”-Зөв дадал зуршил бүх зүйлийн эхлэл гэдгийг ойлгох болно.

Д.Дэлгэрзаяа / Ухаарлын 7 хоног блогийг санаачлагч

Би өөрөө дөнгөж саяхан л 21 нас хүрсэн хүний хувьд насанд хүрч байгаа хүмүүст зөвлөгөө өгөх төвшинд очоогүй байгаа болов уу? Тиймээс надад энэ номыг унш гэж хэлэх тодорхой ном алга аа. Би хувь хүний хөгжилтэй холбоотой ном нэгийг ч дуусгаж байгаагүй. Яагаад гэвэл зүгээр л төвлөрч чаддаггүй. Тиймээс эргэн тойрны хүмүүс ямар их тийм номонд мөнгө цагаа зарцуулдагыг хараад их гайхдаг. Сурах юм ихтэй байж мэдэх л юм. Гэхдээ би хувьдаа уран зохиолын номонд илүү дуртай. Хэчнээн хийсвэр ч гэсэн тэндээс хүнийг хайрлах, өрөвч зөөлөн сэтгэлтэй байх, бусад хүмүүс яагаад гаднаа муухай харагдавч дотор нь тийм байдаггүй ч юм уу, зохиомол ч гэсэн амьдрал дээр жинхэнээсээ байдаг хүмүүсийн түүхийг өгүүлсэн байдаг. Хүмүүсийн дотор болдог эмоци, итгэл үнэмшил, бодлыг мэдрэх боломжтой болдог болохоор тэндээс уйлах үедээ уйлж уншиж, инээхдээ инээж, ер нь л хорвоо дээр өөр хүмүүсийн амьдрал ямар байж болох тухай төсөөллийн ертөнцөд байх надад их таалагддаг.

Би багаасаа л ийм номуудаар хүмүүжсэн болохоор ч тэр үү номон дундаас өөрийнхөө үнэ цэнүүдийг олж нээсэн тохиолдлууд бий. “Аанхан, хүн ийм байх хэрэгтэй юм байна. Би ийм л хүн болох юмсан” гэдэг ч юм уу зүрх сэтгэлд тээж явдаг өөрийнхөө ideal хувилбарыг олох жишээний. Тэр л миний хувьд тэр хүмүүсийн яриад байдаг тэр ажилтанд яаж хүрэх вэ? өглөө яаж сэрэх вэ? гэдгээс хамаагүй сонирхолтой бас үнэтэй байдаг. Бас нэг ном санал болгохгүй байгаа шалтгаан бол хүмүүсийг өөртөө таарсан тохиолдлоор олж авч таалагдах номуудаа уншаасай гэж хүсч байна.

Нэг номын зохиолч тэгж хэлсэн байдаг юм. “Бидний уншдаг юм бүхэнд бидэнд ихэнх тохиолдолд санамсаргүй ирсэн байдаг. Харин тэр уншсан мэдээлэл бидний бодох сэтгэх байдлыг амьдралын туршид өөрчилдөг” гэж. Ингээд бодвол хүн бол тохиолдлоор өөр өөр үзэл бодолтой болдог гэж болохоор байгаа биз. Харин би үүнийг өөрчлөгдөөсэй гэж хүсэхгүй байна. Үнэхээр л бидний уншдаг ном бидний сэтгэлгээ, боддог хэв маяг, итгэл үнэмшлийг тэгж их өөрчилдөг юм бол би тэр бодлууд хоорондоо аль болох өөр байгаасай гэж хүсч байна.

Хэрэв бүх хүмүүс адилхан бодож сэтгэдэг болчих юм бол энэ хорвоо дэлхий сонирхолтой биш болчихно шүү дээ.

--

--