FAST review 2024–2

Хагас жилийн дүгнэлт → 3-р улирлын төлөвлөгөө

--

Сонгууль боллоо, 7 сар гарлаа. Эргээд нэг харахад төлөвлөгөө болон биелэлт хэр байна?

1. Бие

Бассейн огцом багассанаас хойш ер нь сэргэсэнгүй дээ. ❌ Харин сагс байнга явж байгаа (Гэхдээ ирэх 7 хоногт дуусна). ✅ Хагас сайнд сагс + бассейн хэсэг нийлүүлж үзсэн. Гэртээ ямар ч байсан 5 pull-ups, 5 chin-ups, 10 push-ups хийгээд дасчихлаа. Томроогүй, гоё болоогүй ч ямар ч байсан арьсан доорх нь сул биш л болсон байна. ✅ Дундуур нь амралт нтр гэнэт тасарсан, гэдэсний дасгал хийхгүй байгаа нь муу байна аа. Одоо жоохон тоогоо нэммээр байна. #RookieNumbers

🎯 5 pull-ups, 10 chin-ups, 15 push-ups тогтмол хийх
🎯
Thursday, Saturday, Sunday сэлэх (аймар fail-дсэн)
🎯
Saturday сагс

2. Оюун

Сонгуулиар баахан дэмжлээ, нэг нийтлэл, хэд хэдэн лайв-давшд. ✅ 2–3 н Dutch дуу сонсоод байгаа. Ямар ч байсан duolingo-гоо мартахгүй, дуу сонсоод яваад байхад овоо чих нээгдэж байх шиг байна. EngD төсөл маань явцын “шалгалт”-аа даваад, үндсэн юмнууд нь болчихсон. Одоо сайжруулах, тест код бичих, thesis report-оо дуусгах гэдэг рүүгээ орсон. ✅

🎯 Том зорилго мэдээж бий. Нэмээд Cum laude?

3. Сэтгэл

Төгөлдөр хуур сурна гээд сураагүй л явна. ChatGPT-с асуусан ер нь амархан л юм билээ шд. 😂 Болор цомын хэдэн шүлэг олж уншихаа мартаж. Саяхан харин нэг Хайку-н ном бэлгэнд авсан шүү (Өвс өвсөөн үнснэм ~С.Билигсайхан). Бага сага гарчигласан. Бусдад гэрэл гэгээ түгээх хэрэгтэй байна… гэсэн.

Хайку — С.Билигсайхан

🎯 Болор цомын хэдэн шүлэг олж уншина аа (2020 оноос хойш)
🎯
Төгөлдөр хуурын үндэс + нэг ая

4. Санхүү

Татварын формоо сүүлийн өдөр л бөглөөд явууллаа. Өнгөрсөн онд нийтдээ 100 сая төгрөгийн нэрлэсэн цалинтай байж. (~27'000€) Тэндээсээ татварт 2500+7451 төлөх ёстойгоос 59€ дутуу байна гэнэ дээ. Өрөнд орсоон 😂. ✅

Аан харин байр авах (mortgage) талаар, housing market, ямар процесс нтр-ийг 2 онлайн, 1 биет уулзалтад сууж мэдээлэлтэй болсон. ✅ Ерөнхийдөө жилийн цалин *4.5 орчим зээлийг ~4%, 30 жилээр авч болох юм билээ. Манай хотод гэхдээ дундаж үнэ 400k болсон гэв үү дээ… 😲

Example salary 80'000€ gross per year (4% rate)

Сарын цалин, татвар хэрэглээгээ бас хальт харлаа. 2618€-н gross wage авч байгаа юм байна. (оюутан+ажилтан холимог л доо) Тэгээд энд 37–49% татвартай ч, бага цалинтай учир нийтдээ ~23% орчим-г нь өгөөд үлдсэн дээрээ нэмэх нь “нийгмийн халамж”-аас авна. Тэгээд ~50%-г нь байранд, хоол хүнсэнд 7 хоногт ~200€, тогтмол хүүхдийн сургалт (сэлэлт 8€, морь 9€, жудо 7€, хөлбөмбөг, пиано 9€…), хувцас ба бус зүйлс, тэгээд ийшээ тийшээ яваад (вагон + хоол) дуусгаж байгаа юм байна.

🎯 Savings, Investing? (but I dont like it…😆)

5. Сорилт

За нөгөө хоол, breakfast нтр-ээ таг мартсан байна. ❌ Залхуурч гүйцлээ шүү. Хэсэг лайв хийсэн. #StudyingAtEindhoven-оо үргэлжлүүлнэ ээ.

ASML marathon

🎯 ST winner, Cum laude + job offer
🎯
breakfast-д нэг гоё юм сурна гэснийгээ хийнэ ээ
🎯 10 сард 10км гүйнэ
ASML marathon

Хэсэг жоохон хямрах гээд, хаваршаад ажлаас халшрах хам шинж-дэх гээд байв уу яав. Гэхдээ ямар ч байсан deadline, football, сонгууль гээд завгүй л өнгөрлөө. Сүүлийн үед анзаараад байхад нэг зүйл дээр удаан төвлөрөхдөө асар муудсан бололтой. Улайрах л хэрэгтэй байна.

--

--

Билигүн.Б (Програмч аав)
2B +1% better 2day

I am who I am... || өөрийнхөөрөө байхаас ичихгүй